Улсын ирэх оны төсвийг арванхоёрдугаар сарын 1-ний дотор батлах гээд УИХ-ын гишүүд сандарч сууна. УИХ дахь бүлгүүд өдөр өнжилгүй шахам хуралдавч тодорхой шийдэлд хүрээгүй, төслийн дөнгөж анхны хэлэлцүүлгийг хийгээд буй юм. Тэд өчигдөр бас хуралдлаа.
МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлгүй “бултаж” орхисон тул сэтгүүлчид Н.Ганбямба гишүүнийг “байцаав”. Тэрбээр хоёр Бүлэг хэлэлцсээр юутай ч зардлыг 1.1 триллион төгрөгөөр ха сах болсон тухай ярив. Тэгснээ “Триллион гэдэг чинь монголоор бол их наяд төгрөг гэсэн үг л дээ” хэмээн хэнд ч ойлгомжтой зүйлийг тайлбарлаж, “гадаад хэлтэйгээ” харуулаад авна лээ.