Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, эрх баригч намууд болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тө лөөллөөс бүрдсэн урт цу ваа энэ сарын 26-нд Эзэн Чингисийн гэрэлт хөшөө, их жан жин Д.Сүхбаатарын хө шөөнд мэхийн хүн дэтгэл үзүүлэв. Энэхүү ёс лолын үеэр төв талбайд дэвссэн улаан хивс, жигдрэн жагссан хүн дэт харуул, үлээвэр найрал хөгжмийн намуухан эгшиг тэрг үүтэн орчин тойрондоо сүр жав хаа бэлэглэх шиг. Манай улс яг хэдэн онд тусгаар тогтнолоо зарласан талаар эрдэмтэн судлаа чид маргадаг ч 1924 оны арван нэгдүгээр сарын 26 буюу Үндсэн хуулиа баталсны ойг “Тусгаар тогтнолын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Түүхт 87 жилийн ойн хүндэтгэл үзүүлэх, цэцэг өргөх ёслолын дараа 12.00 цагт улс төрийн ууган намын шинэ байр “Тусгаар тогнолын ордон”-ыг нээлээ. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд МАН бол тусгаар тогт нолыг бүтээлцсэн улс төрийн анхдагч хүчин гэдгээрээ энэ түүхэн үйл явдалтай салшгүй хол боотой. Тиймээс зөвхөн намын төдийгүй ард түмний эзэмшил болсон энэ ордныг баярын өдрөөр нээсэн нь учир утгатай” хэмээн онцолсон юм.
.jpg)
УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэн “1924 онд монголчууд Үндсэн хуулиа бат лахдаа бид эрх чөлөөтэй, тусгаар тогт носон улсын иргэн бол лоо гэд - гээ мэ дэрч, бас дэлхий дахинд туурга тус гаар улс гэдгээ зарлан тун хагласан. Энэ нь бидний өнөөгийн нийгмийн бас ирээдүйн замнал бол сон. Иймээс энэ өдрийг мон гол хүн бүхэн үргэлж дурсаж, хүндэтгэл үзүүлж байх нь зүйн хэрэг ” гэв. Дараагийн үйл ажиллагааг Тусгаар тогнолын талбайд Булган аймгийн оюутан залуусын нэгдсэн холбоо зохион байгууллаа. Тэд үндэсний хувцсаараа гангарсан хүмүүсээс шилдгийг нь шалгаруулж, тэнд цугласан хүмүүстэй хамтарч “Төрийн дуулал”, “Халуун элгэн нутаг”-ийг дуулав. “Булган хөгжил Энэбиш” сантай хамтран зохион байгуулсан энэхүү өдөрлөгт оролцсон хүмүүс “Үндэс ний үйлдвэрлэлээ дэмжье”, “Хүн бүр эко орчин бүрдүүлье”, “Байгаль орчноо хайрлая” гэх мэт эх орноо хөгжүүлэх санаагаа том цаасанд бичиж, зохион байгуулагч залууст бэлэглэв. Булган аймгийн оюутан залуусын нэгдсэн холбооны ерөнхий зохицуу лагч Б.Мягмаржаргал “Эх оронч сэтгэлгээ гэдэг бэлгэдлээр төдийг үй үйлдлээр илэрдэг гэдгийг манай нутгийн залуус илэрхийлэхийг хүссэн. Тиймээс “Бид нэг Монгол” өдөрлөгийг зохион байгуулж, энд ирсэн хүмүүст төрийн дуулал бичсэн далбаа дурсгалаа. Бидний энэ санааг олон хүн дэмжиж байгаа учраас цаашдаа ч уламжлал болгон зохиож, залуус таа эх оронч үзлийг төлөвш үүлэх бодолтой байна” хэмээн ярив.
АНУ-ын монголч эрдэмтэн Жак Уэтэрфорд “XX зууны эхэнд монголчуудыг Америкийн индиан чуудынх шиг хувь тавилан хүлээж байсан юм” гэж тэмдэглэсэн нь бий. Тийм ээ, эцэг өвгөдийн маань халуун амь, бүлээн цусаар олон зуун жилийн турш гагнагдсан эх орны минь тусгаар тогтнол хэчнээн үнэ цэнэтэй, эрхэм зүйл болохыг ирээдүй хойч, төрийн өндөрлөгүүд нь илэрхийлсэн нэг өдөр ийнхүү сүр жавхаатай болж өндөрлөлөө.