УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон байна. Тогтолцоо, харьцаа зэрэг зарчмын асуудал дээрээ хоёр Бүлэг тохиролцсон учир Ажлын хэсгээс бүсгүйчүүдийн квот, намуудад тогтоосон босго, үндэсний цөөнхийн асуудлаар саналаа хэлжээ. Мөн лхагва гариг гэхэд ирэх оны төсвийг батлаад пүрэв, баасан гаригт Сонгуулийн хуулийг гараас гаргана хэмээн төлөвлөсөн аж. Сонгуу лийн хуулийн одоогийн төсөлд нэр дэв шигчдийн 15 хувь нь бүсгүйчүүд байхаар тусгасан.
АН-ынхан ярилцаад 20 хувиас багагүй квот олгохыг дэмжсэн байна. Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг тэд дэмжсэн нь энэ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ.
-Улс төрийн намуудад долоон хувийн босго тавихаар төсөлд тусгасныг багасгах уу?
-Ажлын хэсэг эхлээд ярилцсаны дараа Бүлэг байр сууриа тодорхойлно.
-Үндэсний цөөнхөд хэдэн хувийн квот олгох юм бэ?
-Манай намын бүлгээс улсын хэмжээнд 26 тойрог бүхий 48 мандатыг аймаг бүрт хэрхэн хуваарилах талаар тогтоолын төсөл санаачилсан. Үүнийг Сонгуулийн хуультай хамт батлуулахаар төлөвлөсөн. Үндэсний цөөнхийн тоог одоогийнхоос багасгахгүй байх зарчим баримталж байна.
С.ТУУЛ