МАН-ын Бага хурлын II хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөв. Гишүүдийнх нь ирц 73 хувьтай байлаа. Хуралдааны эхэнд Намын дарга С.Батболд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал ба МАН-ын зорилтууд” илтгэл тавьж, Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог “Намаас төрийн болон намын албан тушаалд сонгогдож, томилогдсон МАН-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг танилцуулсны дараа хаалттай үргэлжилсэн юм. Бага хурлын өмнө Удир дах зөвлөл хурал даж, Удирдах зөв лөлийн ги шүүн, нарийн бичгийн даргаар томилуулах болон Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар хэлэлцжээ. Ирэх сонгуулийн бэлтгэлийг хангахад энэ удаагийн Бага хурал зорилгоо чиглүүлсэн нь намын даргын илтгэлээс тодорхой харагдав.
Дараагийн сонгуульд “Хөгжлийн мод” нэртэй хөтөлбөр дэвшүүлэх болсноо С.Батболд дуулгасан юм. Үүнийгээ улс орноо ойрын 20 жилд хөгжүүлэх бодлогын томъёолол, 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төсөл хэмээн танилцуулжээ. Хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийг тэрбээр өөрөө ахалж, дэд Ажлын хэсгүүдийг байгуулжээ. Дараа дараагийн Бага хурлын хуралдаанаар “Хөгжлийн мод” төслөө хэлэлцүүлэх юм байна. “Долоон сарын дараа болох УИХ-ын сонгуульд бэлтгэж, ялах нөхцөлийг хангахад бид онцгой анхаарах ёстой. Бүх ажлаа сонгуультай уялдуулах цаг боллоо.
Сонгуульд оролцохын тулд биш ялж гарахын төлөө ажиллаж ирсэн уламжлалтай манай нам ялна гэсэн итгэлтэй байх ёстой. Санаа бодол нэгтэйгээр, эв нэгдэлтэйгээр сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан орцгооё” гэж МАН-ын дарга Бага хурлын гишүүддээ уриалав. “Хөгжлийн мод” гэдэг үгийг бодож олсон тухайд С.Батболд, үндэс нь өмчийн олон хэлбэр, гол бие нь зах зээлийн эдийн засаг, салаа мөчир нь ашиг өгөөжтэй үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд, үр жимс нь хүн амын сайн сайхан амьдрал гэж томъёолж болно гэв.
Н.ЭНХБАЯР ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ БАЙГААГ МАН-ЫН ДАРГА ҮГҮЙСГЭСЭНГҮЙ
Бага хурлын анхаарлаа онцгойлон хандуулсан сэдвийн нэг нь гишүүдийн ёс зүй, нам доторх эв нэгдлийг сахих тухай байв. “Сонгуульд амжилттай орол цохын тулд намыг хага лан бутаргахыг амин сонирхлоо болгогсодыг дийлж га рахын тулд намынхаа дотоод амьдралын байдлыг сайтар оношилж шинжлэн үзэх нь чухал болж байна. Хувийн сонирхлоор намын дотор хэрүүл маргаан өдөөх, өөрийн аминч алдаатай санааг сөргүүлэн тавих, ганцаарчилсан тоглолт хийх гэсэн бусармаг оролдлого бидний дунд байж болохгүй. Ийм оролдлогыг цаашид газар авахуулахгүй шууд таслан зогсоож хариуцлага ногдуулах нь шударга хэрэг болно” гэж Намын даргын хувьд үзэж байгаагаа анхааруулж байв.
Ёс зүйн шинэ дүрэм гаргах болсон нь МАХН-аас, Н.Энхбаяраас болгоомжилж буй нь нотолгоо гэж зарим эх сурвалж үзэж байгаа нь ортой. Намыг дотроос нь хагалан бутаргах ажиллагаа тэндээс гарч болзошгүйг С.Батболдын үгнээс ойлгож болохоор байгаа юм. Тэрбээр хэлэхдээ, “Сүү- лийн үед улс төрийн амьдралд гарсан таатай бус нэгэн үзэгдэл нь хэсэг хүн “МАХН” нэрээр үйл ажиллагаа явуулж буй явдал юм. МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл гэж Улсын Дээд шүүх манай намын уугуул нэрийг зөвшөөрч баталгаажуулсан атлаа “МАХН”-ыг давхар бүртгэсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл.
“МАХН” нэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүс МАН-ын дэмжигчдийн саналыг хуваах зорилготой нь тодорхой юм. Ялангуяа манай намын ахмад гишүүдэд элдэв аргаар нөлөөлөх ажил хийж буйг бүх шатны байгууллага, идэвхтэн сонгуультнууд анхааралдаа авах ёстой гэдгийг нийт ард иргэд, гишүүд, дэмжигчиддээ намын даргын хувьд зориуд цохон тэмдэг лэж хэлье” гэжээ. Намын даргын энэ үгтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн нартай хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг зарим гишүүн гаргасан ч Бага хурал түүнийг асуудал болгохыг хүсээгүй байна.
МАН зургаан нарийн бичгийн даргатай. Түүнээс Парламент, нийгэм, залуучууд-гэр бүлийн асуудал хариуцсан орон тооны бус, мөн орон тооны нэг нарийн бичгийн даргыг өмнөх Бага хурлаас томилолгүй үлдээгээд байв. Намын даргын санал болгосноор Удирдах зөвлөлийн гиш үүн бөгөөд нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмааг, нарийн бичгийн даргаар Ө.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ, орон тооны нарийн бичгийн даргаар ТВ5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэл нарыг гишүүдийн 96-99 хувийн саналаар томилсон байна
. Бага хурлын гишүүнээр сонгуулахаар Б.Анужин, Т.Бү дээхүү, Ц.Гарамжав, Л.Нинжжамц, О.Алтансүх, Б.Болормаа, Д.Оюунбилэг, Ж.Жамъянтив, Ч.Пунцаг, Д.Жаргалмаа, Л.Энх-Амгалан, Б.Лхагважав, Л.Доржхорлоо, Д.Галсандондов нарын 14 хүнийг Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлснийг сонгосноор Бага хурлын II хуралдаан өндөрлөлөө. Бага хурлаас “Намын ажлыг их бүтээн байгуулалтын зорилгод чиглүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай”, “Нийгэмд сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” гэсэн тогтоолын төслийг батлан гаргажээ.
Го.ЭНХТӨР