“Эрэл”-ийн хэмээх тодотголтой Эх орон намаас хэсэг гишүүн нь өрх тусгаарлаж, “Иргэдийн шударга шүүх”-ийн тэргүүн Х.Бат-Ялалттай хамтран Монголын хүний төлөө нам байгуулжээ. Тэд намаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан ч шийдэж өгөлгүй хэдэн сарын нүүр үзэж буй гэнэ. Энэ талаар тус намын дэд дарга Д.Уламбаяртай ярилцлаа.
-Танай нам Дээд шүүхэд бүртг үүлэхээр долдугаар сард материалаа өгсөн гэсэн. Ямар шалтгаанаар бүртгэхгүй удаад байгаа юм бэ?
-Нам үүсгэн байгуулах хурлаа бид өнгөрсөн долдугаар сард хийсэн. Улс төрийн намуудын тухай хуулиар шаардсан бүх материалыг бүрдүүлж өгсөн ч “Хурал хийсэн гэх үндэслэл алга” гээд байгаа. Яагаад тэгээд байгааг үнэндээ мэдэхгүй байна. Улс төрийн олон ашиг сонирхолтой өнөөгийн нөхцөлд өө гаргахаар материал өгсөн байж болно. Гээнэдээ ч, гоонодоо ч бий гэдэг л болж байх шиг. Материалаа баримтжуулах ёстой байсан ч юм уу. Бид 1400 орчим хүний гарын үсэг цуглуулсан. Дэмжихээ илэр хийлсэн хү- мүүс бас бий. Гол нь намын бүрт гэл гацаанд орчихоод байна. Сонгуульд оролцож, суудал авах нь улс төрийн намын эцсийн зорилго. Гэтэл Дээд шүүх дээр бүртгэл гацаад таван сар алд чихлаа. Он гараад бүртгэлээ гэхэд сонгуульд амжилттай оролцох нь эргэлзээтэй болно шүү дээ. Зүгээр л намуудын тоог нэмсэн дүр зураг харуулах сонирхол үүний ард байгаа.
-Танай намыг бүртгэхгүй байх нь хэнд, ямар ач холбогдолтой юм бэ?
-Хэн нэгнийг гэж хардахад хэцүү. Бид нийгмийн санаа бодлыг ажиглаж, судалгаа хийж байгаа. АН, МАНын нэр хүндийн нийлбэр 30 хувь л бай на. Тэгэхээр улс төрийн ертөнцөд том орон зай байна гэсэн үг. Эрэл хайгуул хийж, сайн ажилласан намд боломж бий гэдгийг тэд мэдэрч буй учир өөр хөдөлгөөн хийж болзошгүй намыг нүд үзүүрлэж байгаа болов уу.
-Тэгвэл хэдэн жилийн өмнө намаа байгуулсан бол иймэрхүү хардлага төрүүлэхээргүй байсан юм биш үү?
-Нам байгуулах бэлтгэл ажилдаа бид нэлээд нухацтай хандсан. Хоё- рын хооронд тамгаа халаасалсан даргатай нам байхыг хүсээгүй. Тиймээс хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө гэх мэтээ боловсруулах, хүмүүст ойлгуулахад цаг зарцуулаад л өдийг хүргэсэн. Хоёр жилийн өмнө хүмүүс шинэ нам байгуулахыг тоодоггүй байсан. Тэгвэл одоо нийгмийн санаа бодол өөрчлөгдөж байна, шинэ хүчнийг үгүйлж эхэллээ. Улс төрийн цоо шинэ дүр төрхийг иргэд үгүйлж байна. Ялангуяа дундаж сэхээтнүүдийн давхаргад ийм эрэлхийлэл түлхүү болсон. Орон зай байгааг мэдэрсэн учир шинэ нам ч олноор төрж байна. Гэхдээ аль алинд нь хүмүүсийн хайсан дүр төрх алга. Бидэнд үүнийг хийж чадна гэсэн эрмэлзэл бий, хэн ч унана гэж барилддаггүй шүү дээ.
-Гуравдагч хүчнүүд дунд МАХН, МҮАН гээд төр улсыг тэр гүүлж явсан лидерүүдтэй нам байгаа шүү дээ. Мөн ИЗ-НН байна. Тэд ч бас мэдээж тэр хоосон орон зайд гарч ирэхийг зорьж байгаа.
-Н.Энхбаяр даргын тэргүүлж буй бүлэглэл эрчтэй сайн ажиллаж байгаа. АН, МАН тэр төвшинд хүрч ажиллахгүй байна. ИЗН-д ч боломж бий боловч унтаа, нэр алдар тай хүмүүсийн цуглуулга болох гээд байгаа юм. Тэдэнтэй дүйцэх хэмжээний улс төрийн хүчин тоглолт хийсэн бол илүү боломж гарах байсан. Манай намын ярьж буй зүйлийг анх хүмүүс ойлгодоггүй байсан бол одоо “Бүтэх юм байна” гэх хүний тоо өсөж байгаа. Гол нь эх орноо гэх чин сэтгэлтэй залуус нэгдэж байна.
-Одоо танай намыг бүртгэлээ ч сонгуульд амжилт олох магадлал, олон нийтэд өөрсдийгөө таниулах цаг хугацаа алга гэлээ. Үүний оронд аль нэг намд нэгдчихгүй яасан юм бэ?
-Дэлхий ертөнц өөрчлөгдөж, хуучин эрх баригч, улстөрчдөд өөрөөр хан дах болж байна. Шилжилт хийсэн орнуудын улс төр 2020 он гаргаж байж төлөвшинө гэсэн дүгнэлтийг олон улс хийж эхэллээ. Манай намд 30-40 насны залуус байгаа. Тиймээс бидэнд төлөвших, амжилт гаргах хугацаа бий. 2012 оны сонгуулиар бүх зүйл дуусахгүй. Тэр болтол эрх мэдэл, албан тушаалд худалдагдахгүй байх зарчим баримталж байна л даа. Тийм зүйлд шунасан бол АН, МАН-ын аль нэгэнд нэгдээд явж болох л байсан. МАН, АН-ын аль аль нь Монголд ардчиллыг төлөвшүүлж, ард түмнээ хамгаалж чадах уу, Н.Энхбаярын толгойлсон эвсэл амжилтад хүрлээ гэхэд тэд өнөөдрийг өөрийн гараар бүтээсэн. Энэ арга барилаа эрс өөрчилнө гэсэн итгэл алга. Тиймээс л бид өөрсдөө нам байгуулсан. Одоогийн явж байгаа зам буруу болохыг нийгэм мэдрээд өөр дүр төрх, хүчнийг хайж байна.
-Сонгуулийн хуулийн одоо хэлэлцэж буй төсөлд намуудад долоон хувийн босго тавьсан. Парламентад суудал авсан ИЗН, НН-д ч өндөрдөх босго шүү дээ?
-Мэдээж маш өндөр босго. 120 орчим мянган хүний санал авч байж УИХ-д суудалтай болно гэсэн үг. Бүх шатанд 3000 хүн дэвшүүлэх нөөцтэй байх хэрэгтэй болно. Ийм нөөц манайд хараахан бүрдээгүй. Гэхдээ дэмжих хүн олон байгааг хэлэх хэрэгтэй. Дангаараа татаж чадахгүй бол чадах хүмүүстэй нэгдэх гарц хайж болно.
-Өөрөөр хэлбэл, эрх барьж үзсэн намаас бусдад нь итгэж болно гэсэн үг үү. Гэтэл сонгуулиар л нэг сураг нь гараад бусад үед “ичиж” байдаг намтай нэгдээд үр дүн гарах уу?
-Парламентад суудалгүй өөр олон нам бий. Манай намыг бүртгэхгүй бол ийм гарц байж болно. УИХ-д тө лөөлөлтэй болж байж үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэнэ шүү дээ. Бүр болохгүй бол хүмүүсээ бие даан нэр дэвшүүлж болно.
-Та 2008 онд Эх орон намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Эх орон намын тодорхой гишүүн шинээр нам байгууллаа гэж ойлгож байгаа?
-Эх орон намд ажиллаж байсан журмын нөхөд газар газарт байна. Энэ нам цаашаа явахгүй гэдгийг ойлгосон ч өөр сонголт хийгээгүй олон хүн бий, тэдэнтэйгээ ярилцаж, ажиллаж байгаа. -Сонгуулийн холимог тогтолцоон дээр намууд тохирч, 48:28 гэсэн хувилбарыг сонгосон. Үүнийг та бүхэн хэрхэн үзэж байгаа вэ? -Хуучнаасаа урагшилсан нь сайн ч хуучин улстөрчдөө хамгаалах л төсөл болсон. Мажоритариар нэр дэвшээд унасан хүн хувь тэнцүүлсэн тог толцоогоороо гараад ирэхээр то хирчихсон. Бид гудамжнаас хашгираад үр дүнд хүрэхгүй, тиймээс энэ хүмүүсийн зохиосон дүрмээр өөрсдийг нь ялах хэрэгтэй. Тэдний дүрмээр тоглоод тэтгэвэрт нь суулгаж чаддаг залуус л үгүйлэгдэж байна.