Ирэх оны улсын төсвийн эцсийн дүр зургийг өчигдөр УИХ тодорхойлж дууслаа. Өнөөдөр эцсийн хэлэлцүүлэг хийснээр УИХ арванхоёрдугаар сарын 1-тэй уралдан улсын төсвийг батлах юм. Улсын төсвийн гол хэлэлц үүлэг хоёрдугаар шатанд өрнөдөг. Энэ удаа УИХ-ын гишүүд “жалга довны” үзлээ таягдаж, зарлага, орлого, алдагдлыг Засгийн газрын өргөн барьсан төвшнөөс буулгаж чад жээ. Гишүүд төсөв хэлэлцэх үед сон гогдсон тойрог руугаа хөрөнгө нэмүүлэх гээд зүтгээд дунд нь Сангийн сайд үйлээ үздэг байсан билээ.
Тэгвэл энэ удаа Сангийн сайд “УИХ энэ жилийн төсвийн хэлэлцүүлгийг маш хариуцлагатай, шинэлэг байдлаар хийлээ” гээд үүнийх нь төлөө Ажлын хэсгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдэд онцгойлон талархал илэрхийлэв. Засгийн газраас ирэх онд улсын төсвийн орлого 6.4 их наяд, зарлага 7.1 их наяд төгрөг, алдагдал 9.9 хувь байх төсөл өргөн барьсан. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа орлого 5.8 их наяд, зарлага 6.3 их наяд болж алдагдлыг гурван хувь хүртэл бууруулсан байна. Хэлэлц үүлгийн явцад гарсан олон саналыг нэгтгэж тооцсоны эцэст өчигдөр Төсвийн байнгын хороон дээр ийм саналыг Ажлын хэсгээс та нилцуулав. Мөн ДНБ-ийг Засгийн газар ирэх онд 18 их наяд төгрөгөөр тооцсоныг 16.1 их наяд төгрөг болгож бууруулжээ. Сонгуулийн жи лийн төсөв учир хуулийг хэрэгж үүлэхтэй холбоотой зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хамт боловсруулсан.
15.40 цаг. Төсвийн байнгын хорооны хуралдааныг 14.00 цагт зарласан ч эхлээд ирц бүрдэхийг, дараа нь Сангийн сайд ирэхийг хүлээсээр сая эхлэв. Сангийн сайд хоцорч ирээд төсвийн төслийн дээрх тооцоог танилцуулсан. Гишүүд түүнээс зарим зүйл тодруулсан.
Ч.Улаан: -Засгийн газрын ХЭГ-ын даргын төсөвт сумдын Засаг даргын хөрөнгө оруулалт гэсэн багц байна. Үүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын байрны засварт зориулах 450 сая төгрөг багтсан уу. Засгийн газраас тогтоол нь гарчихсан юм.
С.Баярцогт: -Сумын багцад 2.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг аль суманд зориулахыг Засгийн газрын тогтоолоор эрэмбэлж, ХЭГын даргын тушаалаар зарцуулна. Эрүүл мэнд, боловсролын сайд нарын багцад ч иймэрхүү байдлаар тусгасан байгаа.
Д.Зоригт: -Улаан баа тарын замд 48 тэрбум төг рөг нэмж төсөвлөсөн. Үү нийг хэрхэн оруулсан бэ?
С.Баярцогт: -48 тэрбум төгр өгийг Улаанбаатарын төсөвт татаас маягаар оруулна. Нийслэлийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад уг мөнгийг хуваарилахыг НИТХ-д үүрэг болгосон.
Д.Загджав: -Төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэх бүх аргыг хэрэглэж чадсан юм уу. Уул уурхайн зарим бүтээгдэхүүний экс портын татварыг нэмэх санал гаргасан шүү дээ. Орлого, зарлагын хэмжээ өөрчлөгдөөд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зарим асуудлыг тусгааг үй бололтой. Үүнийг тодотголоор оруулах юм уу?
С.Баярцогт: УИХ энэ төсвийн хэлэлцүүлгийг маш хариуцлагатай, шинэлэг байдлаар хийсэн. Засгийн газраас оруулж ирсэн орлогыг 600 тэрбум, зарлагыг 800 тэрбум, санхүүжүүлэх эх үүсвэрийг 100 тэр бум төгрөгөөр, нийт зарлагыг 900 тэрбум төгрөгөөр буурууллаа. Хэ лэлцүүлгийн явцад АН-аас зардлыг 1.2 их наяд төгрөгөөр, МАН 300 тэрбум төгрөгөөр бууруулах са нал гаргаж байсан. УИХ байнга зар дал нэмдэг байсан бол энэ удаа бууруулсан. Тэр асуудлыг тодотгол хийж шийднэ. Ингээд Ажлын хэсгээс оруулсан зарчмын зөрүүтэй саналууд буюу орлого, зарлага, алдагдал зэргийн хэмжээ дээр дурдсан байдлаар өөрчлөгдсөнийг Байнгын хо рооны гишүүд дэмжив. Монгол Улсын ирэх оны өрийн хэмжээн дээр бяцхан маргаан гарлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Гэтэл ирэх оны төсөвт өрийг 8.8 их наяд байхаар тусгажээ. Н.Батбаяр гишүүн үүнийг “илрүүлж”, ажлын хэсгээс 5.9 их наяд болгож бууруулсан саналыг хэн дур мэдэн нэмс нийг Сангийн сайдаас асуув. “Өрийн ДНБ-д эзлэх хэмжээг 2014 оноос 40 хувиар мөрдөнө. Үүнээс өмнө 2010 онд 50, 2012 онд 60, 2013 онд 50 хувьтай тэнцэхээр байлгахаар бид Тогтвортой байдлын тухай хуулиар баталчихсан. Тиймээс ДНБ-ий 60 хувьд тэнцүүлж оруулж ирсэн” гэлээ.
Н.Батбаяр “Энэ асуудлыг чи оруулж ирэх эрхг үй. Ажлын хэсгийн саналаар явна” гэв. Өнгөрсөн 22 жилд манай улсын гадаад өр дөрвөн их наяд төгрөг хүрэхгүй хэмжээнд байсан атал ганцхан жилийн дотор энэ хэмжээг хоёр дахин нэмэх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн Н.Ганбямба үзлээ.
Оюутолгой, Тавантолгойгоос авсан урьдчилгаа нийт 500 сая доллар, Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшихийн тулд авсан зээл гадаад өрд багтаж байгаа эсэхийг Ц.Сэд ванчиг асуув. “Хуулиар төрийн болон орон нутгийн өмчийн ком панид хамаатай өрийг тооцно. Өрийн тухай тодорхойлолтод ч ийм байгаа. Тиймээс Тавантолгойгоос авсан урьдчилгаа өрд орсон. Оюутолгойнх ороогүй” гэлээ. Энэ мэ тээр гишүүд хэсэг маргаад ажлын хэсгийн саналаар гадаад өрийг 5.9 их наяд байхаар тогтоов. 16.50 цаг. Төсвийн байнгын хорооны дараа чуулганы нэгдсэн ху ралдаан хийв.
Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа төсвийн төслийн гуравдугаар хэлэлц үүл гийг Байнгын хороогоор хий сэн тухай санал, дүгнэлт уншсаны дараа цөөн гишүүн асуусан. Ингээд төсвийн төслийн гуравдугаар хэ лэлцүүлгийг УИХ хийсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд асуудлыг буцаав. УИХ өнөө дөр хуралдаж, ирэх оны улсын төсвийг эцэслэн батална.