Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, гадаад улсад суух зарим Элчин сайдыг томилох саналыг зөвшилцөв. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баяраа, Бүгд Найрамдах Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дэлгэрмаа, Бүгд Найрамдах ардчилсан Лаос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Даваасамбуу нарыг тус тус томилуулахаар санал болгосныг зөвлөх П.Цагаан танилцуулсан. Асуулт тавих, санал хэлэх хүн гараагүй учир тэднийг томилохыг Байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.