“Улсын ирэх оны төсвийг баталлаа”… Ийм мэдээ сонссон хүмүүс “Тэ гээд цалин, тэтгэврийг нэмсэн үү, эх орны хишгийн үлдэгдэл нэг сая төгрөгийг яахаар болов” гээд л асууж байх юм. Улсын төсвөөс иргэдэд шууд хамаатай хэсэг нь энэ юм хойно арга ч үгүй биз. Айл бүр сарын орлого нь хэдэн төгрөг байх вэ, түү- нээсээ юу авах, хэрхэн зарцуулах талаар тооцоо хийдэг. Үүний нэгэн ади лаар л улсын төсвийн тооцоог хийнэ. Гэхдээ хүрээ нь хамаагүй том, илүү хариуцлагатай. УИХ сар нухаж байж өнгөрсөн долоо хоногт ирэх оны улсын нэгдсэн төсвийн орлогыг 600 тэрбум төгрөгөөр бууруулж 5.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36.1, зар лагыг 900 тэрбум төгрөгөөр бууруулж 6.3 их наяд төгрөг буюу ДНБий 39 хувьтай тэнцэхээр батлав.
Тиймээс алдагдал гурван хувь болж бай гаа юм. С.Баярцогт Сангийн сайд болсноо соо хойш анх удаа баярлаж байгаа нь энэ. Байхгүй мөнгөөр байшин, ба рилгын дээвэр засна, зам тавина гэж зөрүүдлэн төсвийн зарлагыг чинээнд нь тултал нэмж хөөрхий сайдыг “тамладаг” байсан УИХ-ын гишүүд жалга довны сэтгэлгээгээ гээж, шинэлэг байдлаар хандсанд л тэр баярлаад барахгүй сууна. Чуулганы танхимаас “Ажлын хэсэг, Төсвийн байнгын хорооныхонд баярлалаа. УИХ төсвийн хэлэлцүүлэгт хариуцлагатай, шинэлэг байдлаар хандлаа” гээд л “уйлах” шахаж байгаа юм.
Байхгүй мөнгийг олох гэж “үсээ зул гаах” ажлаас мултарч байгаа юм чинь аргагүй. Ирэх онд улс 1.5 их наяд төгрөгийг төмөр зам, Хөгжлийн банк, авто зам гээд хэдхэн томоохон салбарт онц лон хөрөнгө оруулна. Төрийн албан хаагчдын цалинг дөрөв, аравдугаар сарын 1-нээс, тэтгэвэр, тэтгэмжийг гурав, тавдугаар сарын 1-нээс нийт 53 хувиар нэмэхээр тусгажээ. Эх орны хишиг 1.5 сая төгрөг олгох ам лалтаа ч давуулан биелүүллээ гэж дүгнэж байна лээ. Хоёрдугаар сарын 1-нээс иргэн бүрт Тавантолгойн ор доос сая төгрөгтэй тэнцэх хувьцаа эзэмшүүлнэ. Хувьцаа “эргэлдүүлж” мэдэхгүй, мөнгөө авъя гэсэн иргэд түү нийгээ Засгийн газарт сая төгр өгөөр зараад л гүйцээ. Эсвэл Таван тол гойн хувьцааг дэлхийн зах зээлд арилжиж эхэлсний дараа илүү үнэ хүргэн зарж болно, ашгаа хүртээд сууж болно. Засгийн газар иргэдийн зарсан хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд санал болгох юм.
Бэлнээр нь мөнгөө авна гэсэн иргэдэд зориулж “Хүний хөгжил сан”- д 400 тэрбум төгрөг суулгасан. Мөн ком паниудаас 1.5 их наяд төг рөг “босгосон”. Иймээс хувьцаа биш мөнгө авна гэсэн ир гэдэд олгох 1.9 их наяд төгрөгийн нөөц байна гэсэн үг. АН, МАН-ынхан сонгуулийн ам - лал таа тө сөвт шин гээсэн, иргэд цалин, тэт гэврээ нэ мүүлэхээр бол сон, сая төгрөгөө ч авах нь. Таван толгойгоос эзэм ших байсан 10 ху вийн хувь цаа гаа “алдсан” аж ахуйн нэг жүүд ч хоосон хоцрохгүй нь. Зард лыг буу руул сан учир инфляцийг ирэх онд 10 хувьд барих бо ломж - той болж, Төвбанкныхан ч өөд рөг үлдэв. Дэлхийн эдийн засагт үү сэж болох хямрал, эрс дэлийг тоо цоолсон, эрх баригчид, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэн хэ ний эрх ашигт нийцүүлсэн “хонь бү рэн, чоно цат - галан” төсөв баталсан нь энэ.