Баянхонгор аймгийн Баянговь сумын I багийн Өргөн ширэг гэдэг газарт уржигдар 17.25 цагт 3.7 магнитуд буюу таван баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдөлсөн тухайн нутагт хүн амьтангүй зэлүүд учраас хүмүүст төдийлэн мэдрэгдээгүй өнгөрчээ. Өнгөрсөн сарын 28-нд тус айм гийн хоёр ч нутагт газар хөдөлсөн юм. Тухайлбал, Баацагаан сумын VII багийн Баян сайр, Бөмбөгөр сумын IV багийн Задгай гэдэг газарт нэгэн зэрэг 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.