2012 оны төсөв батлагдав. Эрх баригчдын ажилд дүн тавих гол шал гуурын нэг нь өмнөх сонгуулиар амласан иргэн бүрт бэлнээр олгох МАН-ын 1.5 сая, АН-ын нэг сая төгрөгтэй дүйх “Эрдэнийн хувь”-ийн хувьцаа хэрхэн ажил болохоос хамаарах юм. Сар бүр 21 мянган төгрөг олгох байдлаар 500 мянган төгрөгийг бэлнээр тараагаад сонгуулийн өмнө дуусна. Ахмад настай, хөгжлийн бэрх шээлтэй иргэдэд үлдэх нэг сая төгрөгийг олгоно. Бэлнээр авч чадаагүй хэсэг нь Тавантолгойгоос эзэмших 1072 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөгөөр Засгийн газарт арилжаалж болно гэж байгаа. Эндээс харахаар иргэд хувьцаагаа ч эзэмшээд, бэлэн мөнгөө ч аваад хоёр намын амлалт биелж буй мэт. Гэхдээ 2008 онд өгсөн амлалтын дүн нийтдээ дор хаяж 2.5 сая төгрөг байх ёстой гэж зарим хүн үзэж байгаа юм. “Үнэхээр энэ амлалт чинь биелж бай гаа юм уу” гэж Сангийн сайд С.Баярцогт той таарахдаа асуулаа. Мань хүн бүр давуулан биелүүлнэ гэж ам бардам хэлж байна. Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор сүүлийн үед авто машины үнэ багагүй нэмэгдэж, хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүмүүсийн цухлыг хүргэж байгаа. Сангийн сайдаас энэ бүхний талаар тодрууллаа.
-Машинтай болох гэсэн хүмүүс сүүлийн үед ихээхэн бухимдалтай бай на. Онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой байх?
-Чинээлэг хүмүүс илүү татвар төлөх ёстой гэж дэлхий нийтээрээ үздэг болж байна. Одоогийн мөрдөж буй хуу лиудад өөрчлөлт оруулах байдлаар тан саг хэрэглээний татварыг тогтоож бай гаа. Үнэтэй үл хөдлөх хөрөнгө, эдлэн газар, машинуудыг энэ төрлийн татварт хамруулна. 3500-4500, 4500-гаас дээш шоо см моторын багтаамжтай ма ши нуудад тансаг хэрэглээний татвар ногдуулна. Машины эдэлгээний хугацаанаас ха маарч 0-3, 4-6, 7-9, 10-аас дээш жил ашигласнаас хамаарч татварын хэмжээг тогтооно. Нас залуу, моторын хү чин чадал нь 3500 хүртэлх ангилалд ха маарах машинд ногдуулах татвар огт нэмэгдээгүй. Хуучнаараа байгаа. Аливаа машиныг үйлдвэрлэснээс хойш 10 жилийн дараа “төмрийн хог” болдог. Америк, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд хориглосон, өндөр татвар ногдуулдаг машиныг манайхан оруулж ирдэг. Түүнийг эдийн засгийн аргаар хаах зорилгоор 10-аас дээш жил ашигласан машинд ногдуулах онцгой албан татварыг бүх төрөлд нь нэмсэн. Дунд зэргийн жийпэнд ногдуулах татвар нэмэгдээгүй. Тансаг хэрэглээний машины татвар нийт ашиглаж байгаа машинуудын ердөө есөн хувь нь болж буй. Тийм учраас машины үнэ нэмэгдэ хэд нөлөөлөхгүй гэдгийг хариуц лагатайгаар хэлье.
-Иргэн бүрт олгож, эзэмшүүлэх 1.5 сая төгрөг, “Эрдэнийн хувь”-ийн амлалт яг биелэх үү. Зарим хүнд 1.5 сая төгрөгөө амласнаараа өгөх юм шиг байна?
-Хоёр намын амлалт давж биелнэ гэж ойлгох хэрэгтэй. Уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ард тү- мэндээ хувьцаа өгнө. Ногдол ашгаас жилд олох мөнгөний хэмжээ дор хаяж нэг сая төгрөг байна гэж АН амласан. МАН уул уурхайн баялгаас олсон ашгаас иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно гэсэн. Хоёр нам хамтраад 500 мянган төгрөгийг 2012 оны зургадугаар сараас өмнө олгож дуусна. 2012 оны хоёрдугаар сарын 1-ний дотор бүх иргэндээ Тавантолгойн хувьцааг үнэгүй эзэмшүүлнэ. Нэг сая төгрөгөө бэлнээр авъя гэвэл Засгийн газар нэрлэсэн хувьцааг нь нэг сая төгрөгөөр худалдаж авна. Ийм боломж бий болсон. Хувьцаагаа зараад нэг сая төгрөгөө авъя гэвэл МАН-ын амласан 1.5 сая төгрөг өгөх амлалт биелнэ. Хувьцаагаа эзэмшигч хэвээрээ үлдвэл нэг сая төгрөгийн хувьцаа чинь илүү үнэ хүрэх байхгүй юу. Энэ утгаараа хоёр нам амлалтаа давуулан биелүүлж байгаа юм.
-МАН-ын 1.5 сая төгрөг, АН-ын нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцаа ний лээд бэлэн ба бэлэн бусаар иргэн бүр 2.5 сая төгрөгтэй болох ёстой би ш үү?
-Хоёр намын амлалт хоёулаа хэрэгжинэ гэж байхгүй. Сонгуульд өрсөлдөж байгаа намуудаас нэг нь л эрх барина. Харин бид хамтарсан Засгийн газар байгуулсан учраас хамгийн том амлалт буюу 1.5 сая төгрөгөө өгье гэж шийдээд мөрийн хөтөлбөртөө оруулсан. Тэр нь давж биелэхээр байгаа.