Улсын Дээд шүүх өчигдөр 19 дэх намыг бүртгэв. Хөдөлмөрийн үндэсний хэмээх нэртэй уг нам одоогоор хамгийн отгон нь болж буй юм. Сонгууль хаяанд ирээд байгаа ч түүнийг зарлахаас өмнө улсдаа данстай болсон нам “ногоон гэрлээр” оролцож болохоор хуульд зохицуулжээ. Одоо мөрдөж буй хуулиар сонгуулийг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө УИХ зарладаг. Шинэчлэн найруулсан хуулийн төсөлд үүнийг 60 хоног болгож сунгасан. Тэгэхээр нам байгуулах тухайд цаг хугацаагаар нэг их хавчигдахгүй гэсэн үг. Гэхдээ 2012 оны сонгуульд амжиж оролцох санаа өвөрлөж буй бол эрхбиш намаа олон нийтэд таниулах, сурталчилгаа хийх гэх мэтэд зарцуулах хугацааг тооцох учиртай.
Сонгуулийн өмнөх жилд л Монголын нийгэм “нам” хэмээх “төл” олныг хүлээж авдаг “уламжлал” тогтсон гэхэд болно. Тэр тусмаа сонгуулийн урьд оны хагас жилээс хойш нам байгуулах “синдром” эхэл дэг. 2008 оны сонгуулийн өм нөхөн дөрвөн нам бүртгүүлж байжээ. ЭЧХН 2006 онд, ИХН, Хөгжлийн хөтөлбөр намууд 2007 оны наймдугаар сараас хойш, Монголын ард чилсан хө дөлгөөний нам сон гууль болох жи лийн хоёрдугаар сард бүртгэлийн гэрчилгээгээ гардсан аж. Энэ онд гэхэд Дээд шүүх МАХН, Хамуг Монгол хөдөлмөрийн нам, Хөдөлмөрийн үндэсний намыг шинээр бүртгээд байна.
ДЭЭД ШҮҮХ ХЭМЭЭХ “МАНГАС”
Нэг. 2012 оны сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох төлөвтэй. Сонгууль эрх баригчдын хувьд хүндхэн болж болзошгүй гэдгийг Дээд шүүхийн шийдвэрүүд хэлээд буй юм. 2008 оны сонгуулийн өмнөхөн нэр дурдсан намуудыг түвэггүй бүрт гэж байв. Харин энэ онд шинээр мэндэлсэн, мэндлэхээр дуншиж буй намуудад Дээд шүүх яагаад ч юм “хатуу” хандаад буй. Дээд шүүх жижиг намуудад, эсвэл нам байгуулах мөрөөдөлтэй зарим хүний хувьд “мангас” болон хувирсны шалтгаан нь МАН ба Н.Энхбаярын тэмцлээс үүдэлтэй. МАН-аас МАХН нэрийг нь авч “өрх тусгаарлах” гэсэн Н.Энх баярын хүсэл олон саадтай учирсан. Н.Энхбаяртнуудын эсрэг МАН бүхэлдээ “боссон” нь хэрхэн тэвдсэнийг гэрчилнэ. Улсын Ерөнхийлөгч байсан, хэдийгээр унаж босож буй ч цөөнгүй гишүү- нийг нь өөртөө татаж, чамлахааргүй саналыг хувааж чадах учраас түүнээс МАН-ынхан айх нь аргагүй. Тиймээс МАХН гэж товчилж болох бүх нэрийг УИХ-ын гишүүд нь ч, залуус нь ч бөөн бөөнөөр эзэмшсэн “онигоотой” явдал болсон нь үнэн. МАХН нэрийг лого, бэлгэдэл, түүхтэй юутай хээтэй нь хамах Н.Энхбаярын төлөвлөгөөнд саад болохын тулд МАН-ынхан Дээд шүүхийг ч уруу татах гэж оролдсон. Юутай ч МАХН нэрийг бүрт гүүлэхээр Дээд шүүхэд хандаад зургаан сар саатахад нь “number one”-ынхан ингэж л мэдээлж байлаа. Уг асуудлыг Цэц хүртэл дамжуулсны эцэст Дээд шүүх сая нэг МАХН-ыг бүртгэсэн. Ирэх жилийн сонгуульд оролцохоор энэ жил байгуулагдсан, байгуулагдах гэж зүдэрч буй намуудын га рааг МАХН маргаантай эхлүүлсэн нь эх нь булингартай бол адаг нь булингартай гэгч болгож орхижээ.
Хоёр. ИЗН, НН нэгдэх хурлаа хийж, материалаа хүргүүлэв. Гэтэл бүтсэнгүй. Хэдэн сараар улиран мартагдах нь тэр. “Хуульд байхгүй материал нэхээд байна, хэн нэгний эрх ашгийн төлөө улс төрийн зорилготойгоор ийм алхам хийж байна…” Дээд шүүхийн эсрэг удаах на маас гаргасан шүүмжлэл энэ. Тэд Дээд шүүхийнхнийг эрх баригчдын талд үйлчилж, намыг нь бүрт гэхээс татгалзаж байна хэ мээн хардаж буйгаа шуудхан мэ дэгдсэн. Гэвч хавар өгсөн материалыг нь хахир өвөл болчихоод байхад хайхарч үзээгүй л байна. Тэгсэн хэрнээ нийс лэлийн салбарын тамгатай О.Бум-Ялагч тэргүүтний НН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж аваад Д.Энхбат, Э.Зоригт нарыг тойргийн гадна шахахад “тус хүргэв”. Эцэстээ Дээд шүүхийг хүлээж хугацаа алдахаас ИЗ-НН залхав. Одоо ИЗН-ынхан Д.Энхбат тэргүүтнийг дагасан “намгүй хүмүүс”-ийг өөртөө элсүүлэх ганц зам үлдсэн аж. Гэхдээ хуульчдын баг хөлсөлж, Дээд шүүхтэй заргалдахаа орхихгүй гэсэн. МАХН яаж ийгээд бүртгүүлсэн бол ИЗНН- ынхан чадсангүй. Гурав. Монголын хүний төлөө нам байгуулсан тухай холбогдох материалаа Дээд шүүхэд долдугаар сард хүргүүлсэн байна. Гэвч “Материал дутуу” гээд бүрт гэ сэнгүй. Хуульд заасан бүхнийг нь бүрдүүлж өгсөн, яагаад байгааг нь мэдэхгүй юм хэмээн сулхан дуугарч суусан тэд өөр гарц хайв. Бүртгэхийг нь хүлээвэл сонгууль тулчих гээд бай гаа аж. Мөн л ИЗН өврөө дэлгэж тэд нийг нөмөртөө авав. Дээд шүүх хэмээх “мангас”-ын өмнө хүчин мөхөстсөн хоёр дахь нам нь энэ.
ТЭДЭНД БОЛОМЖ БИЙ ЮҮ
Одоогоор санаагаа ил гаргаагүй ч нам байгуулах хүсэл тээж яваа хүмүүст цаг хугацаа байгаа. Хэдийгээр амжилт олоогүй ч 2008 оны хоёрдугаар сард байгуулагдсан нам сонгуульд оролцож байсан түүх бий. Тиймээс сонгуулийн өмнө дахин өөр нам мэндлэхийг үгүйсгэхгүй. Гэвч тийм хүсэл зорилготой хүмүүс эхлээд Дээд шүүх хэмээх давааг давах ёстой. Бас “ах нар” нь шинээр төрөх намуудыг уриалгахан тосох нь эргэлзээтэй. Нэгэнт гар сан өндөрлөгөөсөө буухыг тэд хүсэхгүй, тиймээс цор цор хийх магадлалтай барын зулзагыг бага дээр нь “намнах”-аа мар тахгүй. Сонгуулийн уур амьсгал орохоос өмнө байгуулагдчихсан (үнэндээ том эрх ашигт нь гойд нөлөөлж чадахгүй гэж үзсэн учир тоож хараагүй) намуудыг одоо шинэчлэн батлах гэж буй Сонгуулийн хуулиар уна гачихна. Сонгуулийн тухай хуулийн төсөлд намуудад долоон хувийн босго тогтоосныг Ажлын хэсэг ярьж ярьж тав болгож бууруулсан байна лээ. Гэвч энэ нь шинэковуудад байтугай УИХ-д суудалтай ИЗН-ыг ч нэлээд чардайлгах босго. Тэгэхээр мэндэлж буй намуудад хөл дээрээ тэнцэх боломж бий гэж үү.
С.ТУУЛ