УИХ-ын Тамгын газар, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн (IRI) хамтран “УИХ-ын Тамгын газрын судалгаа, шинжилгээний чадавхийг дэмжих нь” сэдэвт сургалтыг хоёр өдөр зохион байгуулав. Уг сургалтыг АНУ-ын Конгрессын Судалгааны алба (CRS)-ны Азийг хариуцсан ахлах шинжээч Сьюзан Лаурэнс, АНУ-ын Конгрессын Төсвийн шин жилгээний алба (CBO)- ны ахлах шинжээч Мэган Линч на рын сургагч багш нар удирдан явууллаа. Сургалт семинарт УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач шинжээчид, Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөхүүд болон Төсвийн байнгын хорооны ажилтнууд хамрагдав.
Сургалтын явцад АНУ-ын Конгрессийн номын сан, Конгрессын Судалгааны албаны үйл ажиллагааны зохион байгуулалт, Конгрессээр төсөв хэлэлцэх процесс, ялангуяа төсвийн хэлэлцүүлгийн шатанд Конгрессын төс вийн шинжилгээний оффис (CBO), Конгрессын Засгийн газрыг хянах алба (GAO) болон бусад Төсвийн хороодууд хэрхэн ажилладаг талаар туршлага судлав. Ерөнхийлөгчөөс Конг ресст өргөн барьсан төсвийн төсөлд Засгийн газраас хараат бусаар дүн шинжилгээ хийх, төсөв хуваарилах явц, нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон асуудлаар АНУ-ын туршлагыг танилцуулж, арга зүйн зөвлөгөө өгснөөрөө тус сургалт ач холбогдолтой боллоо. АНУ-ын Конгресс болон Сенат төсвийн хэ лэлц үүлэгт ихээхэн ач холбогдол өгч, мэргэшсэн судал гаа, шинжилгээний алба дынхаа тус ламжийг ашигладгаараа онцлогтой аж.
Тухайлбал, төсвийн шинжилгээ хийх, хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Конг рессын Судалгааны алба (CRS) –ны мэдээллийн ажилтан, шинжээч нар, Төсвийн шинжилгээний алба (CBO)-ны шинжээчид өндөр түвшний математик аппарат ашигласан төсвийн дүн шинжилгээний мэдээлэл, гарын авлагаар хангадаг бол, төсөв хуваарилах ажиллагаанд холбогдох Байнгын хороод ихээхэн үүрэгтэй оролцож дээрх судалгаа, шинжилгээний албадын гаргасан дүн шинжилгээ, тэдгээрийн үндэслэлийн талаар хэлэлцдэг байна. Мөн төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий Засгийн газрын хариуцлагын алба (GAO)-ыг мөн Конгресс болон Сенат дэргэдээ ажиллуулдаг юм байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Шаравдорж уг сургалтыг Тамгын газрын Судалгааны төвийн чадавхийг бэхжүүлэх, УИХаар төсөв хэлэлцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо хэмээн үнэлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.