Манайхан шоу л гэхээр архи дарстай холбон ойлгож, түүнгүйгээр зугаа цэнгэлийг төсөөлөхөө больсон энэ үед тухайн хэвшсэн хандлагыг эвдэж Залуусын Радио 102.1, “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо, Go Team хамтран Архигүй, эрүүл, ухаалаг, зөв PARTY-г UB Palace, MAX music club-т тун амжилттай зохион байгууллаа.
Тус шоунд урлаг, спорт, олон нийт, улс төр, бизнесийн салбарын манлайлагчид мөн оюутан залуучуудын төлөөлөл нийтдээ 200 гаруй залуус оролцож өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа болж өнгөрлөө. Тухайлбал залуу одод Sync, Motive хамтлаг, Ноён Бондгор, A Cool, D45 хамтлаг, Амина нар мөн Чөлөөт бөхийн дэлхийн аварга тамирчид, олон нийтийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд дэмжиж оролцсон юм. Шоуны үеэр залуучууд хоорондоо нэрийн хуудсаа солилцон, найз нөхдийн мөн ажил хэргийн хүрээгээ тэлж, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгрөөх, залуу үеийнхний хандлагыг өөрчилсөн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо хэмээн шоунд хүрэлцэн ирсэн залуус ам сайтай байлаа. Тус шоуг ивээн тэтгэж Витсамо групп өөрийн нэрийн витсамо цэвэр ус, B15 ундаагаар ивээн тэтгэж, эрүүл зөв хэрэглээг уриалсан юм.





























