Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейт Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн уулзалт, яриа хэлцэл төлөвлөгдсөн байгаа. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн захирал Абдулвахад Аль-Бадер өчигдөр Ерөнхийлөгчид бараалхлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейтийн сан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг онцлон тэмдэглэв.
Манай улсад Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээлээр дэд бүтцийн салбарт гурван төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь Тайширын усан цахилгаан станц, ДарханЭрдэнэт, Эрдэнэт-БулганУньтын чиглэлийн хатуу хучилттай зам юм. Одоо хоёр төсөл хэрэгжих шатандаа байна. Ерөнхийлөгч хамтын ажиллагааны зарим тодорхой санал тавив. Тодруулбал, Шүрэнгийн усан цахилгаан станц барих, Тариалан-Мөр өнгийн хатуу хучилттай замыг тавих төслүүдэд Кувейтийн сангийн зүгээс хөнгөлөлттэй зээл олгохыг хүслээ
Абдулвахад АльБадер Кувейтийн сангийн зүгээс улс орны хөгжилд тэргүүлэх үүрэгтэй, техник, эдийн засгийн судалгаа сайн хийгдсэн төслүүдэд хөнгөл өлттэй зээл олгох хэлбэрээр хамтын ажиллагаагаа үргэлжл үүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Монголын Хөгжлийн банк нь Кувейтийн сантай цаашид хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт хоёр тал санал нэгдэв. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банк, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт Кувейтийн сангийн захирал Абдулвахад Аль-Бадер, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нар гарын үсэг зурлаа.