УИХ-ын даргад хоёр бүлгийн ахлагч зандруулсан ч Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах янз өчигдрийн хувьд харагдсангүй. Уг нь энэ өдөр УИХ сонгуулиар “амьсгалахаар” төлөвлөөд байв. Ерөнхий лөгчийн сонгуулийн, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, санаатайгаар санал будлиулсан этгээдэд тооцох хариуцлагыг чангаруулахтай холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байсан юм.
Нэгдсэн хуралдаан 10.30-д эхэлсэн ч МАН, АН-ын бүлэг Сонгуулийн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, зөвшилцөх санал дээр байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзэн чуулганы хуралдаанаас завсарлага авах санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авав. Ингээд хуралдаан завсарлаж, бүлгүүд хуралдаж эхэлсэн юм. Дараа нь Ажлын хэсэг дээр зөвшилцөж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах ёстой байсан ч Ажлын хэсэг, Байнгын хорооны хуралдаан болсонгүй. Зэрэг эхэлсэн бүлгүүдийн хуралдаан удалгүй дуусаж, ахлагч нараас нь доорх тодруулгыг авлаа. Ахлагч нарынх нь хэлснээс үзвэл Бүлгүүд зөвшилцөлд хүрч чадсангүй аж.
Ө.Энхтүвшин:-48 мандатаас 28 руугаа шилжүүлэхдээ босго тавина гэсэн манай саналыг АН-ын бүлэг хүлээж авахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж чадвал нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Ямар ч байсан Сонгуулийн хуулиа түргэвчилье гэж тохирсон. Ч.Сайханбилэг:-Бүлгээр асуудлуудыг хэлэлцээд, МАН-аас тавьсан саналуудыг шууд хүлээж авах боломж муу байна гэж үзлээ. Улаанбаатар хот болон бусад аймагт нэг мандаттай тойрогт олон нэр дэвшигчтэй байгаа тохиолдолд тэгш байдлыг хангах маш хэцүү. Тэгш бус байдлыг арилгах талаар Ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ Сонгуулийн хуулийг цаг хугацаандаа баталж гаргах шаардлагатай гэсэн байр суурь хэвээр байгаа.
Бүлгүүдийн хурал дууссаны дараа чуулганыг үргэлжлүүлж, Ерөнхийл өгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ерөн хийлөгчид нэр дэвшигч УИХ, орон нут гийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг ард түмэнд санал болгоно гэсэн нь ямар учиртай юм гэсэн Д.Ганхуягийн асуултад Су.Батболд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь улс орныхоо эдийн з асаг, бодит боломжоос хэтэрсэн амлалт өгөхийг хязгаарлах зорилгоор ийм заалт оруулсан гэж хариулав. Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал ху раалгаж дууссанаар төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг мөн хэлэлцлээ. Түүнийг Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. Нэр дэвшигч нь улсын төсөв дааж давшгүй амлалтыг өгөхгүй байхыг хуульчлахаар болж байгаа аж.
Го.ЭНХТӨР