Амьтны сайн сайхан байдлыг хангах дэлхийн нийтийн тунхаглалд заасан таван үндсэн эрх, эрх чөлөө буюу өлсөж цангахаас ангид байх, өвдөж гэмтэхээс ангид байх, айж цочихоос ангид байх, таатай амьдрах, жам ёсны зан үйлийн эрх, эрх чөлөөг хангахад, мөн НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан биологийн төрөл зүйлийн хорогдлыг зогсоох заалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж, хот хөдөөгийн 600 гаруй төрийн бус байгууллагыг нэгтгэсэн Монголын Байгаль орчны иргэний зөвлөл дараах уриалгыг хүргэж байна.
Ард түмэндээ хандаж: Ан амьтны арьс үс, эд эрхтэн, тэдгээрээр хийсэн хувцас хэрэглэхгүй байхыг, Ан амьтны махыг, эд эрхтэн хоол хүнсэндээ хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг, Ан амьтны арьс үсээр хийсэн хувцастай дуучид, бүжигчид жүжигчдийн тоглолтыг үзэхгүй байхыг, УИХ, Засгийн газрын гишүүдэд хандаж: Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд буюу Олон улсын Хүний эрхийг хамгаалах өдрийг Ан амьтны эрхийг хамгаалах өдөр болгон давхар тэмдэглэж байхыг, Ан амьтны арьс шир, үсээр хийсэн хувцас, эдлэлийн худалдаанд онцгой татвар ногдуулан тус татвараар Ан амьтан нөхөн үржүүлэх сан байгуулахыг, Төр, засгийн болон болон нам, төрийн бус байгууллагын удирдлагад хандаж: Ан амьтны арьс үс, махыг хэрэг лэхгүй хамт олон болох үүрэг авч уриалгыг дэмжиж гарын үсэг зурахыг, Дуучид, хамтлаг, бүжигчид, жүжигчдэд хандаж: Олны өмнө тайзан дээр ан амьтны арьс үсээр хийсэн хувцас өмсөн гарахгүй байхыг, Телевизүүд, сонинуудын удирдлагад хандаж: Ан амьтны арьс үсээр хийсэн хувцастай дуучид, жүжигчид, бүжигчдийг, ан амьт ны эрхийг үл хүндэтгэсэн нэвтрүүлэг, нийтлэлийг гаргахгүй байхыг, Захуудын удирдлагад хандаж: Ан амьтны арьс үс, мах, эд эрхтэн зарахыг зөвшөөрөхгүй байхыг уриалж байна. Жич: Бид Монголын олон ястан, үндэстнүүдийн ардын уламжлалт хэрэгцээ, хувцасны соёлыг хүндэтгэнэ.
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ