ТГ-ын Мөрдөн шалгах II тасгийн дарга болон мөр дөн байцаагчдыг өнгөрсөн долоо хоногт халжээ. Эх сур валжуудын мэдээлж буйгаар тус газраас халагдсан хүний тоо 16-д хүрээд байгаа юм байна. Мөрдөн шалгах II тасгийн дарга Н.Батзогсох, мөрдөн бай цаагч Ч.Жаргалбаатар, П.Шижир нар нь Б.Хурцыг МИАТ ХК-иас Сөүлд суух төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан их хэмжээний мөнгө завшиж, хувьдаа ашигласан хэрэгт буруутган шалгаж байсан юм байна. Б.Хурц энэ хүмүүсийг халахынхаа өмнө тэдэнд болон түүний гэмт хэрэг үйлдсэн эсэх баримтыг цуглуулж байсан Гүйцэтгэх албаны ажилтнуудад хандан “Саналаараа зайлчих юм байгаа биз дээ” гэж дарамталсан сурагтай. Харин Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж бай сан А.Эрдэнэбатыг Судалгаа шинжилгээний албаны ажилтан болгож, Э.Амарбатыг эргүүлж ажилд нь томилоод байгаа юм. АТГ-ын Мөрдөн шалгах болон Гүйцэтгэх албаны ажилт нууд дараагийн ээлжинд хэнийг халах бол хэмээн түг ших болсон гэнэ. АТГын удирдлага халагдсан хүмүүстээ зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байгаа гэнэ.