УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хиратагийн урилгаар тус улсад айлчлаад ирлээ. Ноён К.Хиратаг уг албан тушаалд томилогдсоноос хойш анх удаа хүлээж авч буй өөрийн нь зиндааны эрхэм хүндтэй өндөр албан тушаалтан нь УИХ-ын дарга болсон юм. Анхныхаа зочноор Монголын Парламентын спикерийг урьсан нь манай талд өндөр ач холбогдол өгч буйнх болов уу. Парламентын төлөөлөгчдийн танхимын нь дарга Т.Ёкомичи гуайн хувьд Д.Дэмбэрэл даргатай урьдын танил юм билээ. Тэд өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байжээ. УИХ-ын дарга Японы Ерөнхий сайд Ё.Нода, Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд Ю.Эданотай уулзаж, Цог Жавхлант Эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нарт бараалхах албан ёсны хөтөлбөртэй байв.
Айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд К.Гемба УИХ-ын даргатай уулзах хүсэлт тавьсныг ёсоор болгосон. Японд ажиллаж, сурдаг монгол иргэдтэйгээ урьд орой нь уулзахад манайхны зүгээс ярьсан зүйлийн нэг нь виз, даатгалын тухай байв. Энэ сэдвийг Гадаад хэргийн сайдтай нь уулзах үеэрээ УИХын дарга хөндөж ярилцсан нь санамсаргүй олдсон том боломж болсон юм. Бүс нутгийн төвшинд идэвхтэй хамтран ажиллах АСЕАН, АПЕКийн гишүүнээр Монгол Улсыг элсэхэд дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болоход нь Японыг дэмжсэн Монголын байр суурь туйлбартай хэвээр байгааг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл илэрхийлсэн. Спикерийг олон улсын ЖЕТРО байгууллага, Япон хийгээд олон оронд нэр хүндтэй машин, механизмын үйлдвэрлэл эрхэлдэг “Кёокуто Кайхацу” компанийн үйл ажил лагаатай танилцуулсан нь айлчлалыг олон агуулгатай, өргөн хүрээнд зохион байгуулахыг хичээс ний илрэл болов уу.
Албан ёсны уулзалтуудаар хоёр талын эдийн засгийн түншлэлийн харилцааг цоо шинэ шатанд гаргах, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Парламентын үүрэг оролцоо, дэмжлэг чухал байгаад спикерүүд гол анхаарлаа хандуулсан юм. Парламентын танхимын дарга нартай хийсэн уулзалтууд амжилттай болсныг, ер нь Парламент хооронд ярилцаж хэлэлцэх асуудлаа бүгдийг нь шийдчихлээ гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. Уулзалтуудын үеэр Японы тал Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой, манай талын оролцоог тодорхой болгож өгнө үү хэмээн хүсэж буйгаа илэрхийлсэн. Манай спикерийн үг ч Японы Парламентын хоёр танхимын дарга, Ерөнхий сайд, сайд нарын сэтгэлд нийцсэн сураг дуулдсан. Японы компаниудыг Тавантолгойн төсөлд оролцуулах бодлогыг УИХ тууштай дэмжинэ. Эргэлзэх хэрэггүй гэж тэрбээр хэлсэн юм билээ. Энэ талаар Засгийн газартаа дэмжлэг үзүүлж, шахаж ажиллах үүргийг хоёр улсын Парламентын дарга нар хүлээлээ гэсэн бодол төрснөө тэмдэглэе.
Япончууд Тавантолгойн нүүрсний ор доос гадна ашигт малтмалын бусад салбарт хамтран ажиллах хүсэлтийн хариуд Монголын сонирхлыг УИХ-ын дарга тод илэрхийллээ гэж дуулдсан. Танайхныг Тавантолгойн төсөлд оролцохыг дэмжье. Үүнийгээ баталгаажуулахын тулд эдийн засгийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, гэрээгээ хийх ажлаа түргэвчилье гэсэн асуудлыг УИХ-ын дарга уулзалтуудын үеэр нэлээд шаргуу тавьжээ. Түүнтэйгээ хамт бас нэг “болзол” санал болгосон нь Японы өндөр техник, технологийг Монголд нэвтрүүлэх, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн явдал юм.
ПАРЛАМЕНТЫНХ НЬ 41 ГИШҮҮН ХҮЛЭЭН АВАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭВ
Хоёр улсын Парламент хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг хэд хэдэн зүйлээс анзаарч явав. Хоёр танхимын нөлөө бү- хий улстөрчид Монголд ихээ - хэн элэгтэй юм билээ. Монголд хийх өндөр хэмжээний айлчлалын бүрэлдэхүүнд Парламентын төлөөлөгчдөө түлхүү оруулж байхыг УИХын дарга уулзалтуудын үеэр бас дуулгаад амжжээ. Японы Зөвлөхүүдийн танхимын Япон-Монголын бүлгийн дарга С.Эда гэхэд танхимаа даргалж байсан бол танхим дахь намын бүлэг тус бүрт нь Монголыг дэмждэг нийгэмлэг ажиллаж байх жишээтэй. Монголд элэгтэй парламентч олон байдгийг нэг оройн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр олж харлаа. Бүр хоёр улс дипломат харилцаа тогтоосон 1972 оноос таван жилийн өмнө Япон, Монголын найрамдал, соёлын нийгэмлэг төрийн бус байгууллагыг эдүгээ 77 настай Янагисава санаачлан байгуулсан юм байна.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүндэтгэл үзүүлж тус нийгэмлэгээс зохион байгуулсан хүлээн авалтад хоёр танхимын нийт 41 гишүүн хүрэлцэн ирсэн нь Парламент хоорондын харилцаа ямар төвшинд хүрч хөгжсөнийг харуулсан явдал болов. Монголд талтай япончуудыг УИХ-ын дарга энэ үеэр уриад амжив. Монголд төгс элэгтэй байхын тулд Монголыг мэдрэх нь чухал. Манайд бүгдээрээ зочлоорой. Одоо сайхан өвөл болж байгаа. Хэдий хүйтэн байгаа ч түүнийг мэдрэх нь хамгийн чухал. Бүгдийг чинь урьж байна гэхэд нижигнэсэн алга ташилт хэсэгтээ үргэлжлэв.
Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата энэ албанд томилогдсоноосоо хойш гадаадын өндөр хэмжээний зочдоос Монголын УИХ-ын даргыг хамгийн түрүүнд урьсан, Эзэн хаанаасаа эхлээд Ерөнхий сайд, Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд, айлчлалын хөтөлбөрт байгаагүй ч Гадаад хэргийн сайд нь тусгайлан хүсэлт гаргаж УИХ-ын даргатай уулзсанаас үзсэн ч энэ айлчлал олон талаараа өндөр ач холбогдолтой боллоо хэмээн дүгнэж болохоор байгаа юм. Стратегийн болоод Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ ойрын үед байгуулъя, тэгээд гэрээгээ хийе гэсэн Монголын талын саналыг УИХ-ын дарга нэлээд шаргуу тавьж, нааштай хариу авсан нь манай талын хүсэж байсан үр дүн болов. Энэ айлчлал хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн хэлэл цээр, цаашлаад гэрээг бай гуулах цаг хугацааг товчилсноороо ихээхэн онцлогтой боллоо.
ЭЗЭН ХААНТАЙ УУЛЗСАН НЬ АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНГ БАТАТГАВ
Баргийн зочныг Японы Цог Жавхлант Эзэн хаан хүлээж аваад байдаггүй юм гэнэ билээ. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ховор боломж олдсон юм. Айлчлал өндөрлөхийн урьд өдөр Эзэн хаан Акихито, хатан Мичико нарт УИХ-ын дарга, гэргий М.Долгорсүрэнгийн хамт бараалхав. Японы Ерөнхий сайд Ё.Нода, Парла ментын танхимын дарга нартай хийсэн уулзалтын үеэр ярьсан зүйлээ Эзэн хаантай уулзахдаа хэлсэн нь айлчлалын үр дүнг бататгасан нэг алхам болсныг онцлох ёстой болов уу. Японд ажиллаж байгаа монгол иргэдийн даатгалын асуудал, визний хөнгөлөлтийн талаар ч УИХ-ын дарга Эзэн хаанд дуулгасан гэсэн. Айлчлалынхаа үеэр Д.Дэмбэрэл Монгол, Японы хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэлсэн. Манай Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Японы ЖЕТРО олон улсын байгууллага уг уулзалтыг зохион байгуулжээ. Манай дараагийн дугаараас Монголд Япон улсаас сууж асан Элчин сайд Ичихара, Хирошимад хаясан атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Ёшико нартай хийсэн ярилцлагыг уншаарай.
Го.ЭНХТӨР