МАН-ын Бага хурлын ээлжит хуралдааны үеэр Э.Мөнх-Очир гишүүн Сан гийн дэд сайд Ч.Ганхуягт ийм зөвлөгөө өгчээ. Бага хурлын нэгэн төлөөлөгч монгол эрчүүдийн бие бялдрын хөгжилд санаа тавьж, цэргийн албыг хүн бүрээр хаалгах санал гарга сан юм байна. Тэрбээр монгол залуучууд хүүхнүүдээсээ ялгагдахааргүй бие бялдартай болж байна, тиймээс цэргийн албанд илгээж хөгжүүлэх ёстой гэсэн юм байна л даа. Хүүхнүүдтэй ижил бие галбиртай гэсэн үгийг дэггүй гишүүн Э.Мөнх-Очир өлгөж аваад Сангийн сайдад хаягласан нь энэ. Тэрбээр “Ганхуяг аа, чи цэрэгт яваач ээ” хэмээн хошигноод авсан аж. Хэдийгээр тоглоом хийж буй ч эрхэм сайдад энэ нь таалагдаагүй биз ээ.