Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Тэрбээр “Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механимыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Ажил олгогч, ажилчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлуулсан мөнгө хулгайд алдагдсан зэрэг хариуцлагагүй, хяналтгүй ажилласан жишээ олон. Тиймээс түншлэл төдий байгаа гурван талт хэлэлцээрийг шинэчлэн хэрэгжүүлнэ” гэв. Мөн гурван талт хэлэлцээрийг хяналттай, хариуцлагатай хэрэгжүүлэх иргэд, үйлдвэрчний эвлэлийн оролцоо бүхий авлигатай тэмцэх зөвлөл байх шаардлагатайг Ерөнхий сайд нэмж хэлэв. Гар хүндрүүлэхгүй бол ажил явдаггүй, даргын үзэмжээр хэн нэгнийг шагнадаг, улстөржсөн, хуучинсаг байдлыг төрийн албанаас халах цаг нь болсныг МҮЭХ онцлоод шударгаар хөдөлмөрлөж, хичээн зүтгэж байгаа ажилтны ажлын үр дүнг үнэлгээний баг үнэлж, гүйцэтгэлээр нь урамшуулж, цалинжуулдаг байх, төрийн албаны аттестат¬ чиллыг манлайлан, Төрийн албаны зөвлөлтэй хамтарч хэрэгжүүлэх санал тавилаа. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 20232025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн энэ сарын 30-наас өмнө танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Ч.Цэлмэг