ОХУ-ын Томск хотноо 16 дахь удаагаа зохион байгуулсан “Праздник топара” олон улсын сийлбэрчдийн тэмцээнд манай уран бүтээлчид өрсөлдөн II, III байрт шалгарлаа. Тодруулбал, Д.Цэрэнбат, Ц.Мөнх-Эрдэнэ нар модон сийлбэрийн төрөлд дэд байрт шалгарсан бол Б.Батцоож гуравдугаар байрын шагнал хүртсэн байна.
“Праздник топора” тэмцээн нь модон сийлбэр, төмрийн дархан, керамик болон хэрэглээний урлагийн төрөлд шилдэг бү¬ тээлчдийг шалгаруулдгаараа онцлогтой. Энэ удаа 17 орны 170 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд манай сийлбэрчид үндэсний гар урлалын үнэ цэнийг олон улсад таниулахаар эл тэмцээнийг зорьжээ.
У.Цэцэг