Хилийн боомтуудын энэ оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас танилцууллаа. МонголОрос, Монгол, Хятадын хилийн зарим боомтыг тодорхой хугацаанд түр хаахаар болжээ. Тодруулбал, ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар Хаврын баяр буюу тавдугаар сарын 1, 2, Ялалтын баяр буюу тавдугаар сарын 9, мөн 11-ний өдөр, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр буюу ирэх сарын 31-нд Эрээнцав, Боршоо, Арцсуурь боомтыг түр хаах гэнэ. Мөн Цагааннуур, Ханх боомтыг ирэх сарын 1, 9, 31-нд түр хаах нь. Тэс, Ульхан боомт тавдугаар сарын 1, 11, 31-нд тус бүр ажиллахгүй юм байна.
Түүнчлэн БНХАУ-ын Хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын 1-3-нд болон Бурхан багшийн их дүйчин өдөр Булган, Бургастай, Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтыг тус бүр хаах юм байна. Бусад өдөр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх юм.
Ч.Туяа