
Угийн бичгийн судалгаагаар III Чарльз хаан болон Дональд Трамп нар хамаатнууд болох нь тогтоогджээ
Daily Mail сонины сэтгүүлчид Ерөнхийлөгч Трамп, хаан Чарльз нар нэг өвөг дээдстэй болохыг олж мэджээ. Тэд хоюулаа Шотландын II Яков хааны гуч 3-р хунтайж Ленноксын үр удам аж. Өөрөөр хэлбэл Дональд Трамп, III Чарльз нар 15 дахь үеэлүүд гэсэн үг юм.
Хунтайж Леннокс хэд хэдэн хүүхэдтэйгээс Хелен гэдэг охинтой байсан бөгөөд хожим тэрхүү гүнжийн удам болох Мэри Анн МакЛеод нь 1930 онд АНУ руу цагаачилсан байна. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн реалтор Фред Трамптай гэрлэж, таван хүүхэдтэй болсны дөрөв дэх нь АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ажээ.
