“Хөдөө аж ахуйн корпорац”-аас 2026 оны хаврын тариалалтын хү рээнд үрийн улаан буудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон сэлгээний таримлын үр борлуулж буйгаа мэдээллээ. Мөн ургамал хамгааллын бодис, бордооны нөөцийг бүрдүүлж, ханган нийлүүлэлт, борлуулалтыг сайжруулахад анхаарч байна гэв. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс зургаан төрлийн, нутагшсан сортын 7.3 тонн улаан буудайн үр худалдан авсан бол өмнөх оны үлдэгдлийг нэмбэл 11.8 мянган тонн нөөц бүрдүүлжээ. Үүгээр 88.7 мянган га талбайд тариалалт хийх боломжтой юм байна.
Түүнчлэн хувийн хэвшлийнхэн нийлж ОХУ-аас 2000 тонн элит үрийн буудай оруулж ирснийг зарж байна гэлээ. Мөн 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис, 8600 тонн бордоо, 3500 тонн үрийн төмс болон 600 сая төгрөгийн үнэтэй хүрэн манжин, шар лууван, байцааны үрийг дамжуулан зээлүүлэх байдлаар нийлүүлж буй аж. Иргэд, аж ахуйн нэгжүүд сонирхсон таримлынхаа үнийн дүнгийн 30 хувийг төлж, зээлээр авах боломжтой юм.
С.Цэрэн