
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ Оросын газрын тосны “Роснефть”, “Лукойл” компаниудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
Хориг арга хэмжээнд дээрх хоёр компанийн ОХУ-д бүртгэлтэй 34 охин компани мөн хамрагджээ. Арга хэмжээ эдгээр компаниудын АНУ-д байрладаг эсвэл АНУ-ын иргэдийн хяналтанд байдаг бүх өмч хөрөнгөд нөлөөлөх юм.
Эл хориг арга хэмжээ нь Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг хүндрүүлж, ложистикт түр зуурын тасалдал үүсгэж, даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж болзошгүйг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Энэ нь газрын тосны үнэд нөлөөлж болзошгүй юм.
Үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үгүйсгээгүй байна.
Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын зүгээс авч буй хориг нь Орос улсад том нөлөө үзүүлэхгүй хэдий ч “зарим нэг хохирол” уёруулахыг хүлээн зөвшөөрчээ.
Путины хэлснээр, хэрэв дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээг огцом бууруулбал АНУ-ыг ч оролцуулаад шатахуун түгээх станцуудын үнэ өсөх болно.
Тэрээр ОХУ-ын эсрэг авсан АНУ-ын шинэ хориг арга хэмжээ нь Москвад дарамт үзүүлэх гэсэн оролдлого боловч Орос улс дарамт шахалтаар юу ч шийддэггүй гэж нэмж хэлэв.