
Арванхоёрдугаар сарын 23-ны мягмар гарагт Өмнөд Солонгосын “Innospace” компанийн анхны арилжааны зориулалттай сансрын пуужин хөөрснийхөө дараахан осолдсон тухай Yonhаp агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв.
“Hanbit Nano” пуужин нь Сөүлийн цагаар ойролцоогоор 10:13 цагт Бразилийн Алькантара сансрын нислэгийн талбайгаас хөөрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр пуужин хөөрснөөс хойш 30 секундын дараа газарт унасан байна.
"Пуужин газрын аюулгүйн бүсэд унасан бөгөөд ямар нэгэн нэмэлт хохирол учирсан тухай мэдээлэл алга" гэж тус агентлаг мэдээлэв.
Таван хиймэл дагуул тээвэрлэсэн “Hanbit Nano” пуужин нь 300 километрийн өндөрт нам тойрог замд орохоор төлөвлөж байжээ.