12-р сарын 14-нд Австралийн Сидней хотын Бондэй наран шарлагын газар гарсан халдлагыг үйлдсэн этгээдүүд урьдчилсан сургалтанд хамрагдаж, дүрс бичлэг бүхий мэдэгдэл хийсэн байжээ.
Цагдаагийнхны шүүхэд өгсөн мэдээллээр 24 настай Навид Акрам болон түүний 50 настай аав Сажид нар халдлагыг хэдэн сарын турш нарийн төлөвлөсөн байна. Тэд бэлтгэл сургуулиалт хийж, тэсрэх төхөөрөмж, террорист бүлэглэлийн тэмдэг бүхий тугуудыг үйлдвэрлэж байжээ. Үүнийг тэдний гар утаснаас олдсон гэрэл зураг, дүрс бичлэгүүд нотлов.
10-р сарын сүүлээр хийгдсэн нэгэн бичлэгт сэжигтэн хөдөө орон нутагт буудлагын дасгал хийж байгааг харуулжээ. Тэд буу барин байлдааны тактикийн маневраар хөдлөн бэлтгэл хийж байжээ.
Халдагчид хэргийн газарт олон түмэн рүү дөрвөн гар хийцийн тэсрэх төхөөрөмж шидсэн боловч дэлбэрээгүй байна. Тэдний түрээсэлж буй байрнаас зэвсэг, сум, бөмбөг хийх хэрэгсэл, хэд хэдэн Коран судрын хуулбар олжээ.
Мөн дүрс бичлэгээр хийсэн мэдэгдлдээ тэд Араб хэлээр Коран судрын хэсгийг уншиж, сионистуудын үйлдлийг буруушаан, өөрсдийн үйлдлээ шалтгааныг илэрхийлсэн байна.
Дээрх гэмт хэрэг нь еврейчүүдийн Ханука баярын эхний өдөр болсон бөгөөд 16 хүн нас барж.хэдэн арван хүн шархадсан юм.