
АНУ-ын ДНБ энэ оны III улирлын дүнгээр 4.3% өссөн нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болсныг тус улсын Худалдааны яам мэдээлэв.
Хөдөлмөрийн зах зээл удааширч, инфляцийн асуудалтай байгаа ч хэрэглэгчийн зардал өмнөх улирлаас 2.5%-иас өссөн нь өмнөх оны мөн үеэс 3.5%-иар өссөн байна.
2025 оны турш АНУ-ын эдийн засаг Дональд Трампын худалдаа, цагаачлалын бодлогын эрс өөрчлөлт, мөн төсвийн бууралтаас болж ихээхэн дарамтанд орсон.
Энэ нь импорт, экспорт зэрэг зарим салбарыг огцом хэлбэлзэлд хүргэсэн ч нийт эдийн засаг урьдчилсан тооцоолж байснаас ялгаатай нь тогтвортой өсөлтийг хадгалжээ.
Тус яам энэхүү өсөлтийн шалтгааныг хэрэглэгч болон бизнесийн өндөр зардал, мөн илүү тайван худалдааны бодлого хэмээн дурджээ.
АНУ-д хэрэглэгчийн зарцуулалтын одоогийн өсөлт нь голчлон өндөр орлоготой өрхүүдээс шалтгаалж байгаа бөгөөд тэд хөрөнгийн зах зээлийн өсөлтөөс ашиг хүртэж байна гэж NG тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ дунд болон бага орлоготой хэрэглэгчид Дональд Трампын татварын бодлогын нөлөөллөөс болж ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Үүнтэй төстэй нөхцөл байдал бизнесийн салбарт ч ажиглагдаж байгаа аж. Статистик үзүүлэлтээр одоогоор томоохон компаниуд тарифт илүү сайн дасан зохицож байна.
Харин өмнө нь огцом буурч байсан экспорт сэргэж, 7.4%-иар өсжээ. Мөн Батлан хамгаалахын зардлаас шалтгаалан засгийн газрын зардал нэмэгдсэн байна.
Ерөнхий өсөлтийн үзүүлэлтийг импортын хэмжээ буруулж байгаа нь Ерөнхийлөгч Трампын АНУ-ын импортод ногдуулсан татвартай холбоотой юм