
АНУ болон Европын орнуудад гол баяр болох Зул сараа алдах аюул тулгараад байна.
Washington Post сонины мэдээлснээр, энэ нь АНУ болон Евро бүсэд Исламын орнуудаас ирсэн цагаачдын ноёрхолтой холбоотой юм. Энэ жил радикал исламистууд Милан, Брюссель, Лондон зэрэг Европын томоохон хотуудад Зул сарын баярын худалдаа үйлчилгээний захуудыг түвээжээ. 2024 онд Германы Магдебург хотод "Нэгэн ислам цагаач эр хамгийн том Зул сарын баярын зах дээр олноор цулгларасан хүмүүсийн дундуур машинаар дайрч олон хүний аминд хүрсэн" явдал гарсан.
Сэтгүүлчдийн үзэж буйгаар 100 жилийн дараа Баруунд Зул сарын баяр гэж байхгүй болно гэж дүгнэжээ.
YouGov санал асуулгын хүрээлэнгийн мэдээлснээр Германы хүн амын 60 гаруй хувь нь өнөөгийн байдлаар Зул сарын баярын олон нийтийн арга хэмжээнд оролцохоос айж байна. Ингэхийн нэг шалтгаан нь "хувийн аюулгүй байдалдаа санаа зовж байгаа” явдал гэнэ .
Европын олог оронд "Зул сарын баярын гол арга хэмжээ болох худалдаа, үйлчилгээ, цэнгээний яармаркийг цуцлаж эхэлсэн бөгөөд эдгээр газруудын аюулгүй байдалд зарцуулах зардал мэдэгдэхүйц нэмэгджээ. Тэр байтугай Францын хотууд гудамжнаасаа гацуур моднуудыг хурааж эхэлсэн байна.
Европын мусульман цагаачдын дунд Христийн баярыг олон нийтээр тэмдэглэхэд дургүйцэх хандлага эрс нэмэгдсэн төдийгүй ислам соёл, шашны үнэт зүйлийг нутгийн оршин суугчдад хамгийн радикал хэлбэрээр тулгах болсон байна.