
12-р сарын 29-ний шөнө Украины нисгэгчгүй онгоцууд Новгород мужийн Валдай дахь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өргөө руу довьолсон тухай Гадаад хэргийн сайд гэж мэдэгдэв. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.
Дайралт АНУ болон Украины ерөнхийлөгч нарын Мар-а-Лагод хийсэн хэлэлцээний дараахан болжээ.
Лавровын хэлснээр Москва эл явдлыг зүгээр өнгөрөөхгүй бөгөөд хариу цохилтын бай, хугацааг аль хэдийн тодорхойлсон байна.
Украины Зэвсэгт хүчин нийт 91 алсын тусгалтай довтолгооны нисгэгчгүй онгоц ашиглажээ. Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем тэдгээр дронудыг бүгдийг нь устгажээ.
Халдсаны улмаас хүний амь эрсэдсэн, хохирол учирсан мөн тухайн үед ерөнхийлөгч өргөөндөө байсан эсэх талаар Лавров мэдэгдсэнгүй.
ОХУ-ын төрийн тэргүүн Путин АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай утсаар ярих үеэрээ халдлагын талаар хэлжээ.
Владимир Зеленский уг халдлагыг Украины талд тохож байгаа нь гүтгэлэг гэж мэдэгдлээ. Украины Батлан хамгаалах болон тагнуулын байгууллагууд одоогоор Лавровын мэдэгдэлд ямаро нэгэн няцаалт өгч, тайлбар хийгээгүй байна.