
Эверест дээрх хог хаягдлыг багасгах хөтөлбөр үр дүнд хүрээгүй талаар Балбын эрх баригчид мэдэгджээ.
Хөтөлбөрт зааснаар Дэлхийн дээвэрт гарахын тулд уулчид 4000 долларын барьцаа төлөх шаардлагатай байсан бөгөөд дор хаяж 8 кг хог хаягдал буулгасан тохиолдолд барьцааг буцаан олгох ёстой.
Эл шийдвэр нь Эверестийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд ядаж л ойртуулах ёстой байв.
Гэвч 11 жилийн дараа уг хөтөлбөрийг "бодит үр дүн үзүүлээгүй" гэсэн шалтгаанаар цуцалжээ .
Балбын Аялал жуулчлалын газрын захирал Химал Гаутам BBC агентлагт өгсөн ярилцлагадаа хог хаягдлын асуудал үргэлжилсээр байгаад зогсохгүй барьцааллын систем өөрөө "захиргааны дарамт болон хувирсан" гэжээ.
Түүний хэлснээр уулчдын барьцааны мөнгөний дийлэх нь эзэддээ буцаан олгогдсон байна. Уулчид хог хаягдалдаа дарагдаад байгаа Эверестийн дээд баазуудаас бус, харин доод баазуудаас хог хаягдлыг авч ирдэг тул барьцааны систем үр дүн өгсөнгүй
Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверест ойролцоогоор 50 тонн хог хаягдалд дарагдаад байгаа аж.