
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудсаараа өөрийгөө Венесуэл улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж тоорхойлжээ. Өөрийгөө энэхүү үүрэгт ажилд 2023 оны нэглүгээр сард томилсон гэж бичжээ. Ингэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн одоогийн албан тушаалаа зэрэг хашиж байгаа гэнэ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын тусгай хүчин Каракаст цэргийн ажиллагаа явуулж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флоресийг хулгайлан баривчилж, Нью-Йорк руу авчран “хар тамхины терроризмын” хэрэг тулгасан юм.
Мадурогийн эхний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд Венесуэлийн экс ерөнхийлөгч өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн тул хурал гуравдугаар сар хүртэл хойшлогдсон.
Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч байсан Делси Родригесийг тус улсын дээд шүүх томилсон юм.
АНУ-ын дараагийн бай Куба улс болох магадлал өндөр байгаа. Трамп Куба улсыг оройтоогүй дээрээ "хэлэлцээр хийхгүй" бол муу үр дагаварт хүргэнэ гэж сүрдүүлжээ. Венесуэлийн удирдагч Николас Мадурог хулгайлсны дараа Куба руу Венесуэлийн мөнгө, газрын тосны урсгал зогсоно гэж сошиал хуудсаараа мэдэгдэв.
"Куба олон жилийн турш Венесуэлийн газрын тос, мөнгөөр амьдарсан. Үүний хариуд Куба Венесуэлийн сүүлийн хоёр дарангуйлагчид "хамгаалалтын үйлчилгээ" үзүүлсэн. Цаашид энэ байдал зогсоно. Кубад цаашид газрын тос, мөнгө орохгүй - тэг! Оройтоогүй дээрээ хэлэлцээр хийхийг би тэдэнд зөвлөж байна!" гэж тэрбээр бичжээ.
Daily Mail сонины мэдээлснээр, Трамп Хамтарсан Тусгай Ажиллагааны Командлалд (JSOC) Греландыг эзлэх довтлох төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болгожээ. Эх сурвалжуудын ярьснаар Хамтарсан Штабын дарга нар үүнийг хууль бус бөгөөд Конгресс зөвшөөрөхгүй хэмээн Трампын үүргийг эсэргүүцэж байгаа аж.
"Европын зарим удирдагчдын үзэж буйгаар энэхүү радикал алхам нь НАТО-г задрахад хүргэх бөгөөд энэ нь Трампын ойрхон MAGA радикал фракцын жинхэнэ зорилго хэмээн сэжиглэж байна. Конгресс Трампыг НАТО-гоос гарахыг зөвшөөрөхгүй тул Гренландыг эзэлснээр европчууд НАТО-г орхиход хүрч болзошгүй юм. Хэрэв Трамп НАТО-г татан буулгахыг хүсвэл дээрх шийдвэр хамгийн тохиромжтой арга байж болох юм" гэж тус хэвлэлд бичжээ.