"Улсын их дэлгүүр” (УИД) компани нь 2025 оны санхүүгийн урьдчилсан гүйцэтгэлээр 743.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашиг олсноо тайлагнажээ. Тус компанийн орлогын үндсэн эх үүсвэр нь үл хөдлөх хөрөнгийн түрээс бөгөөд үүнээс 9.4 тэрбумын орлого олж, 8.6 тэрбум төгрөгийг зарлагадсан байна. Түүнчлэн ТУЗ-өөс нь 2026 онд компанийн цэвэр ашгийг 784 орчим сая төгрөгт хүргэнэ хэмээн төлөвлөн, ашигтай ажиллагаагаа тогтворжуулах боломжтой гэсэн аж. Харин жижиг хувьцаа эзэмшигчдээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг ногдол ашгийн хэмжээ энэ жил ч мөн бага байгаа бөгөөд ногдол ашиг хуваарилах, эсэхээ шийдээгүй гэнэ. Түүнчлэн УИД нь 2007 оноос хойш ногдол ашиг хуваарилаагүй бөгөөд тухайн онд л нэгж хувьцаанд гурван төгрөг олгож байж. Ташрамд дурдахад, УИД-ын зах зээлийн үнэлгээ 2025 онд өмнөх жилийнхээсээ 8.6 тэрбумаар буурч, 117.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.
С.Дулам