ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин, Цагаан ордны тусгай элч Стивен Уиткофф нар өчигдөр Москвад хоёр талын харилцаа, Украины мөргөлдөөний талаар хэлэлцсэн талаар Юрий Ушаков мэдээлэв.
"Хэлэлцээр ойролцоогоор дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд онцгой ач холбогдолтой, бүтээлч, мөн маш илэн далангүй, итгэлцэлтэй болсон гэж би хэлмээр байна” хэмээн тэрбээр мэдэгдлээ.
Хэлэлцээрийн үр үнд баасан гарагт буюу өнөөдөр Абу Даби хотод аюулгүй байдлын асуудлаарх гурван талт ажлын хэсгийн анхны уулзалтыг хоёр улсын болон Украины төлөөлөгчидтэй хамт хийхээр тохиролцов.
Мөн Абу Дабид боох уулзалтын үеэр ОХУ-ын царцаасан хөрөнгийн талаар хоёр талын эдийн засгийн бүлэг хэлцэх аж.
Барууны орнудад ОХУ-ын царцаасан хөрөнгийн тоорхой хэсгийг цэргийн тусгай ажиллагаан явуулсан бүс дэх нутаг дэвсгэрийг сэргээхэд ашиглах мөн тэдгээр хөрөнгөнөөс 1 тэрбум ам. долларыг АНУ-ын санаачилсан “Энх тайвын зөвлөлд” Москва хандивлаж болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн юм.
Өчигдөр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар Давост үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр уулзсан бөгөөд Трампын үгээр яриа хэлэлцээ “сайн” болсон ч агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.
Харин Украины төрийн тэргүүн АНУ-ын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаар Ерөнхийлөгч Д.Трамптай тохиролцоонд хүрч чадлаа хэмээн уулзалтын дараа мэдэгджээ.