
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын дарга Лю Жэньли нар үнэн хэрэгтээ төрийн эргэлт хийх гэж байсан мэдээг Хятадын эх сурвалжуудаас иш татан дэлийн хэвлэлүүд сэвж эхлэв.
Олдсон мэдээллээр бол маш нарийн бэлтгэж төлөвлөсөн төрийн эргэлтийг гүйцэтгэхээс ердөө хоёрхон цагийн өмнө тагнуулын мэдээллийг хүлээн авсан байна.
Тодруулбал, эдгээр өндөр албан тушаалтнууд 1-р сарын 18-ны шөнө Бээжин хотын “Жинси” зочид буудалд ажиллагаа явуулж, Ши Жиньпинийг баривчлахыг завджээ.
Барууны хэвлэлд бичиж буйгаар Хятадын удирдагч аюулгүй байдлын үүднээс үе үе амьдрах газраа сольдог бөгөөд тэр шөнө дээрх буудалд байрлаж байжээ.Ажиллагаа эхлэхээс ердөө хоёр цагийн өмнө авсан мэдээллийн дагуу түүнийг буудлаас нь авч явжээ.
Ши Жиньпинийн хариу үйлдэл маш хурдан байсан бөгөөд хуйвалдагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг тэр дор нь баривчилсан байна. Дээрх хоёр генералын хэрэг Хятадын арми дахь хамгийн том цэвэрлэгээг явуулах эхлэлийг тавив бололтой. Одоогийн байдлаар 3000 орчим өндөр албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа гэнэ.
Баривчлагдаад буй хоёр генерал Ши Жиньпиний засаглалын тулгуур багана гэж тооцогддог байсан бөгөөд гол хүчний байгууллагуудыг хянадаг ойрын түншүүд нь байв.
1-р сарын 24-нд эрх баригчид тэднийг "сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн" хэргээр шалгаж эхэлснээ мэдэгдсэн. Эл томьёолол дор ихэвчлэн авлигын хэрэг байдаг.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Жан Юшяг Хятадын цөмийн зэвсгийн нууцыг АНУ-д дамжуулсан гэж буруутгаж байгаа аж.
Энэ мэдээллийн албан ёсны баталгаа байхгүй. Хятадын удирдлага олгой хагаравч дотроо гэсэн бодлоготой тул дээрх мэдээллийг үнэн байсан ч олон нийтэд зарлахгүй нь ойлгомжтой.