
Цахим луйврын хэрэгт холбогдсон Бай овогтын гэр бүлийнхний дөрвөн хүнийг Хятадад улс цаазаар авсан тухай төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Энэ нь сүүлийн долоо хоногт тус гэмт хэргийн бүлэгэлэлийн гишүүдэд оногдуулсан хоёр дахь цаазаар авах ял юм.
Гуандун мужийн шүүхээс Бай овогтын гэр бүлийн нийт 21 гишүүн болон тэдний хамсаатнуудыг залилан, хүн амины хэрэг, халдлага болон бусад гэмт хэрэгт буруутай гэж тогтоосон. Эл гэмт хэргийн бүлэглэл нь Мьянмарт үйл ажиллагаа явуулж байжээ.
2025 оны арваннэгдүгээр сард шүүх уг овгийн удирдагч Бай Суочэн зэрэг таван хүнд цаазаар авах ял оноосон хэдий ч тэрээр ялын дараа өвчний улмаас нас барсан гэж хэвлэлүүд мэдээлсэн.
Өнгөрөн долоо хоногт Хятад улс мөн Зүүн Өмнөд Азид мянга мянган хятад иргэдийг хохироосон залилангийн үйл ажиллагааг таслан зогсоох томоохон арга хэмжээний хүрээнд мафийн Мин гэр бүлийн 11 гишүүнийг цаазаар авчээ.
Бай, Мин болон бусад хэд хэдэн овогтнууд олон жилийн турш Мьянмарын хилийн Лауккай хотыг хянаж, казино, хүний наймаа, бэлгийн мөлжлөг зэрэг гэмт хэргийн үйл ажиллагаа явулахаас гадна цахим луйврын төвүүдийг ажиллуулж байжээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн гэсэн цэргийн ангитай байжээ.
Эдгээр бүлэглэлүүдээс Бай овогтынхон "номер нэг"-т тооцдог байсан гэж Бай Суочэнгийн хүү баривчлагдсаныхаа дараа хэвлэлийнхэнд ярьсанбайна.