
Мали улсын хязгаар нутагт үйл ажиллагаа явуулдаг салан тусгаарлагчид болон жихадист бүлэглэлүүд орон даяар нэгдсэн зохион байгуулалттай байлдааны ажиллагаа явуулсны улмаас тус улсыг Батлан хамгаалахын сайд Садио Камара алагджээ.
Нийслэл Бамакогийн гадна оршдог Кати дахь гэр нь тэсрэх бодис ачсан автомашины халдлагад өртөж, Камара эхнэр болон хоёр ач зээгийн хамт амь үрэгдсэн байна.
Мали улс нь цэргийн дэглэмтэй орон. 1960 онд Францын колониас чөлөөлөгдсөнийхөө дараа тус улсын засгийн эрхийг цэргийхэн хэд хэдэн удаа авч байжэ.
1990 оноос эхлэн тус улсын хойд Азавад бүс нутагт оршдог Туарег овгийхон салан тусгаарлахын төлөө олон жилийн турш тэмцэж байгаа юм.