ЭМЯ-наас “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)наас танилцууллаа. Уг төслийн хүрээнд 4000 гаруй хүнийг хамруулан хийсэн судалгаагаар сүрьеэгээр өвчилсөн иргэдэд нийгмийн халамжийн хэрэгцээ өндөр, ийм хөтөлбөрүүдийг уялдуулах, сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний дагуу ГБХНХЯ-наас Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журамд өөрчлөлт оруулан, хүнсний тасалбар олгох, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг хамтад нь үзүү лэх зэрэг асуудлыг тусгажээ.
Мөн цаашид сүрьеэгийн тусламж, эмчилгээнд түлхүү анхаарч, өвчилсөн иргэдэд журмын дагуу үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх аж. Ингэснээр сүрьеэгийн өвчлөлийг жилд есөн хувиар бууруулах тооцоолол гаргасан байна.
О.Оргилох