
Кремль гадаадын сэтгүүлчдэд илгээсэн Улаан талбайд болох 5-р сарын 9-ний парадын урилгыг хүчингүй болгов. Зөвхөн ОХУ-ын цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид оролцохыг зөвшөөрнө гэж Der Spiegel сэтгүүл тус улсын ерөнхийлөгчийн засаг захиргааны мэдэгдлийг иш татан мэдээлэв.
Өмнө нь Оросын эрх баригчид гадаадын сэтгүүлчдийн магадлан итгэмжлэлийг баталгаажуулж, тэдэнд Аугаа эх орны дайны ялалтын өдрийг тэмдэглэх Москвагийн төвд явагдах арга хэмжээний хуваарийг илгээжээ. Харин хожим нь эл шийдвэрээ цуцалсан байна. Энэ нь ОХУ-д ялалтын парад хийж эхэлснээс хойш анх удаа тохиолдож байна гэж Der Spiegel онцлов.
"Одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан жагсаалын сурвалжлагын хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан өмнө нь магадлан итгэмжлэгдсэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг арга хэмжээнд оруулахгүй" гэж ОХУ засгийн газрын албан тушаалтнууд сэтгүүлчдэд мэдэгдэв.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Герман, АНУ, Итали, Японы сэтгүүлчид арга хэмжээнд оролцох боломжгүй болжээ.
4-р сарын 29-нд ОХУ-ын н Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа Ялалтын баяраар Украинтай гал зогсоох тухай санал гаргасан. Трамп уг саналыг дэмжиж, уг баяр нь Дэлхийн 2-р дайнд нацизмыг хамтдаа ялсныг бэлгэддэг гэж тэмдэглэжээ.
Гэвч Киев энэ санаачилгыг дэмжээгүй бөгөөд Ерөнхийлөгч Владимир Зеленский Bloomberg-т өгсөн ярилцлагадаа Оросын талын дээрх түр гал зогсоохыг няцаасан юм_ Учир нь эл алхам тулааны талбарт Москваагийн байр суурь илүү ашигтай тал руу эргэнэ хэмээн үзжээ.
5-р сарын 9-нд Москвад болох Ялалтын баярын параадын үеэр Украины зэвсэгт хүчний нисгэгчгүй онгоцууд тэнгэр агрч ирэх тул гадаадыг төлөөлөгчдийг оролцохгүй байхыг анхааруулсан юм.