Нийслэлийн Бизнес, инновацын газрынхан БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах хурдасгуур хөтөлбөр”-ийг 2026-2028 онд хэрэгжүүлж байна. Төслийг эрчимжүүлэх зорилгоор талууд хуралдаж, төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхэд санал нэгдэв.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төслийн үр дүнд Улаанбаатар хотын гарааны бизнесийн экосистемийг олон улсын жишигт хүргэх дундын оффис, лаборатори болон нетворкинг танхим бүхий инновацын нэгдсэн дэд бүтэц байгуулах аж. Мөн гарааны бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, БНСУ-ын хурдасгуур хөтөлбөрүүд нутагшуулах замаар дотоодын стартапуудыг чадавхжуулж, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоход дэмжлэг үзүүлэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ү.Ганболд “Улаанбаатар хотын залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжсэн ажлын байрууд шинээр бий болгож, гарааны бизнесийг нэмэгдүүлэх, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр БНСУ-тай туршлага солилцоход уг төсөл чухал ач холбогдолтой” гэв.
М.Гэгээ