Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 83 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид зургаан иргэний амь аварч, 21 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 83 хувь нь ахуйн гал, 12 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрвөн хувь нь ой, хээрийн түймэр, нэг хувь нь газар хөдлөлт байжээ.
Объектын гал түймэр жил бүр нэмэгдэх хандлагатай байгааг онцгой байдлын албаныхан мэдээлэв. Тухайлбал, 2023 онд 167, 2024 онд 198, 2025 онд 276 дуудлага бүртгэгджээ. Ялангуяа 10, 11, 12 дугаар сард энэ төрлийн осол нэмэгддэг бөгөөд 06.00 цагт ахуйн түймрийн дуудлага хамгийн их ирдгийг онцгой байдлын байгууллагынхан сэрэмжлүүлж байна. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд объектын гал түймрийн 18 624 дуудлага бүртгэгдэж, үүний улмаас 360 хүн нас баржээ. Нийт гал түймрийн 1619 нь 06.00 цагийн орчимд гарсан байна.
Ч.Болор