Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 1172 автобус 137 чиглэлд үйлчилгээнд явж байна. 650-700 гаруй мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг бөгөөд автобусууд өдөрт 12 мянган удаагийн эргэлт хийдэг аж. Энэ жил 300 хүн шалгуурт тэнцэж, автобус барих эрхтэй болжээ. Гэхдээ энэ нь өөр автобус нэгдлээс нөгөө рүү шилжсэн болон давхардсан тоо гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газрынхан тодотгов. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, сэтгэл зүйн мэргэжилтнүүд шинэ жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм, жолоочийн ёс зүй, харилцаа хандлага зэрэг сэдвээр номын дуу сонсгосон байна.
Энэ талаар тус газрын Бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бадамханд “Тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, 21-ээс дээш насны хүн автобус барих эрхтэй. Харин угсраа болон давхар автобусны жолооч эдгээр шаардлагаас гадна мэрэгжлийн D ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодсон байх ёстой. Жил бүр шинэ жолооч нарт сургалт зохион байгуулдаг бөгөөд иргэдээс ирж буй гомдол, саналд үндэслэн ёс зүй, харилцаа хандлагыг нь сайжруулахад анхаардаг. Íèéò3020 æîëîî÷àæèëëàæáóéãààñ247 íüýìýãòýé. Сүүлийн үед эмэгтэй жолооч нарын тоо нэмэгдэж байгаа. Энэ нь автобусууд “евро-5” хөдөлгүүртэй, дуу чимээ, тоосжилт багатай зэрэг ажиллах орчин сайжирсантай холбоотой” гэв.
Ч.Туяа