Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр үйл ажиллагааны эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчилсэн байна. Тодруулбал, 23 тусгай зөвшөөрлийг энгийн, найман энгийн болон тусгай зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд шилжүүлжээ. Тухайлбал, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөс энгийн зохицуулалтад шилжүүлсэн аж. Ингэснээр эрсдэл багатай үйл ажиллагаанд тавих зохицуулалтын ачааллыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай болгох нөхцөл бүрдэж буй.
Өмнө нь зарим төрлийн зөвшөөрөлд олон тооны нөхцөл, шаардлага тавидаг байсан бол дээрх хуулиар зөвхөн хүний амь, эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай шалгуурыг хэвээр хадгалахаас бус, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулах тусгай зөвшөөрлийн ангиллыг ийн бууруулжээ. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа таван жил байсныг 10, энгийнийг нь гурваас тав болгон нэмсэн гэнэ.
Ч.Туяа