Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгааг “Оптимал эн макс” компани хоёр жилийн хугацаанд боловсруулж, үр дүнгээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Энэ нь хүний сэтгэл зүй, нийгэм, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим болон хүрээлэн буй орчин, хувийн сайн сайхан байдал гэсэн найман хүчин зүйлээр үндэсний хэмжээнд анх удаа хэмжсэн суурь судалгаа юм. Судалгаанд Улаанбаатар хот, орон нутаг болон гадаадад амьдарч буй 18-аас дээш насны хүн амыг төлөөлөхүйц 5000 гаруй иргэнийг хамруулжээ.
Сайн сайхан байдлын найман хүчин зүйлийг нэгтгэн үзэхэд судалгаанд оролцогчдын 30.6 хувь нь сайн, 45.7 хувь нь дунд, 23.6 хувь нь сул түвшинд байв. Ажил хөдөлмөрийн сайн сайхан байдал өндөр үзүүлэлттэй буюу оролцогчдын 59.9 хувь нь сайн түвшинд байгаа бол санхүү болон хүрээлэн буй орчны сайн сайхан байдал хамгийн анхаарал татахуйц байна. Тухайлбал, оролцогчдын ердөө 13.5 хувь нь санхүүгийн сайн сайхан байдал сайн түвшинд байгаа гэж үзжээ. Сарын дундаж орлого нь нэмэгдэх тусам санхүүгийн сайн сайхан байдал тогтмол нэмэгдсэн дүр зураг гарсан аж. Орлого, зарлагаа хариуцлагатай удирдаж, гэнэтийн эрсдэлүүдийг даван туулж, өөрт аз жаргал авчрах сонголтуудыг хийх эрх чөлөөтэй байхыг санхүүгийн сайн сайхан байдал хэмээн тодорхойлж буй. Гэтэл ийм байдал хөдөлмөр эрхэлдэг, эсэхээс үл хамаарч сул үзүүлэлттэй гарчээ.
Мөн сэтгэл зүйн сайн сайхан байдлын судалгаанд амьдралыг утга учир, зорилго чиглэлтэй гэж мэдрэх үзүүлэлт хамгийн бага оноотой байсан нь анхаарал 5000 хүний ердөө 13.5 хувь нь санхүүгийн сайн сайхан байдал хангагдсан гэж үзжээ татав. Өөрөөр хэлбэл, монголчуудын сайн сайхан байдлын түвшинд нөлөөлж буй хамгийн чухал хүчин зүйлийг тодруулахад эдийн засаг (37.9 хувь), улс төр (26.1 хувь) давамгайлж байна. Тухайлбал, эдийн засгийн нөхцөл байдал нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангах, хүрэлцээтэй орлоготой байх, санхүүгийн дарамтгүй амьдрах боломж нөхцөл хязгаарлагдмал гэдгийг оролцогчид онцолжээ. Түүнчлэн төрийн бодлого, хууль хэрэгжилт, авлига, шударга бус хандлага, улс төрийн тогтворгүй байдал нь сайн сайхан амьдрахад сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн байна.
Ч.Цэлмэг