БНСУ-ын Мүжү хотод болсон пара таеквондогийн ДАШТ-д 62 орны 245 тамирчин оролцлоо. Энэ удаа G-14 зэрэглэлийн өндөр оноо олгох тэмцээн байсан тул тамирчдын хувьд ихээхэн ач холбогдолтой болсон. Тус тэмцээнд “Парис-2024” паралимпын наадмын найман аварга, мөн Азийн пара наадмын медальтнууд тулалдан даагаа нэхсэн нь тэмцээний уур амьсгалыг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгожээ.Тухайлбал, эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-ын жинд Ираны тамирчин Захра Рахими Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин У.Сүрэнжавыг 2:1-ээр буулган авч, тэргүүн байрын төлөө Ази тивийн аварга БНХАУ-ын Ли Южитай өрсөлдсөн. Манай тамирчин энэ удаа түүнд ялагдсанаар дэлхийн хошой хүрэл медальтан боллоо. Тэд өмнө нь “Парис-2024” паралимпад аваргын төлөө тулалдахад У.Сүрэнжав 5:2-оор буулган авч, алтан медаль хүртсэн түүхтэй.
Эрэгтэйчүүдээс 58 кг-д Азербайжаны тамирчин Сабир Зейналов паралимпийн аварга Израилын Асаф Ясурыг хожиж, дэлхийн аваргаар шалгарсан юм.
Эхний өдөр таван жинд БНХАУ, Азербайжан, Иран, ОХУ, Пуэрто-Рико зэрэг орны тамирчид алтан медаль хүртсэн нь аль нэг улс гэж давамгайлалгүй, тэнцвэртэй өрсөлдөөн өрнүүлснийг харуулж байна.