NBA-гийн драфтын эхний таван тоглогчийг танилцуулсан билээ. Харин энэ удаа 6-10 дахь сонголтыг хүргэж байна.
ДАМЬЯН ЛИЛЛАРД, ХОЛБОГЧ. ЗУРГАА ДАХЬ СОНГОЛТ
Баг: “Портлэнд Трейл Блейзерс”
Коллеж: Уэбер Стейт
Өндөр: 191 см
Жин: 88 кг
Төрсөн огноо: 15.07.1990
Давуу тал: Жинхэнэ оноо түүгч, гарын ажиллагаа сайтай, өндөр хувьтай довтолдог, хамгаалагчдын толгойны өвчин болж мэдэхээр залуу. Алдаа салгахдаа гарамгай, оролт сайн гүйцэтгэдэг, хамгаалалтад сайн, багаа чирч тоглож чадна.
Сул тал: Дамжуулах тал дээр асуудалтай, гэмтэл бэртэлд өртөмтгий.
ХАРРИСОН БАРНС, ХӨНГӨН ДОВТЛОГЧ. ДОЛОО ДАХЬ СОНГОЛТ
Баг: “Голден Стейт Уорриорз”
Коллеж: Хойд Каролина
Өндөр: 203 см
Жин: 95 кг
Төрсөн огноо: 30.05.1992
Давуу тал: Биеийн хөгжил сайтай. Өндөр үсэрдэг, сагсан бөмбөгийн IQ өндөртэй, довтолгоог сайн гүйцэтгэдэг, будагтай талбай тэсрэлттэй тоглодог. Ирээдүйд хамгаалалт нь улам сайжрах магадлалтай.
Сул тал: Өөртөө хөнгөн шидэлт хийх боломж олгож чаддаггүй. Дайчин тоглох хэрэгтэй.
ТЕРРЕНС РОСС, ХАМГААЛАГЧ, ХӨНГӨН ДОВТЛОГЧ. НАЙМ ДАХЬ СОНГОЛТ
Баг: “Торонто Рэпторс”
Коллеж: Вашингтон
Өндөр: 198 см
Жин: 88 кг
Төрсөн огноо: 05.02.1991
Давуу тал: Талбай дээр бөмбөг сайн эзэмшдэг, хамтрагчидтайгаа сайн ойлголцдог, хурдтай, хамгаалалт, шидэлт сайн.
Сул тал: Хэт өөртөө итгэлтэй зангаасаа болж бөмбөг их алддаг, алдаа их гаргадаг.
АНДРЕ ДРАММОНД, ТӨВ. ЕС ДЭХ СОНГОЛТ
Коллеж: Коннектикут
Өндөр: 213 см
Жин: 127 кг
Төрсөн огноо: 10.08.1993
Давуу тал: Биеийн хөгжил сайтай, үсрэлттэй, хурдтай, сайн дамжуулдаг, ирээдүйд лигийн шилдэг төвийн тоглогч болж чадах залуу.
Сул тал: Далласан шидэлт хийдэггүй, ганцаарчилсан тоглолтод муу, торгууль шидэхдээ асуудалтай.
ОСТИН РИВЕРС, ХАМГААЛАГЧ. АРАВ ДАХЬ СОНГОЛТ
Баг: “Нью Орлеанс Хорнетс”
Коллеж: Дьюк
Өндөр: 193 см
Жин: 91 кг
Төрсөн огноо: 01.08.1992
Давуу тал: Довтолгоонд идэвхитэй, өөртөө шидэх зай хангалттай гаргадаг, бөмбөг эзэмшилт сайн, алдаа салгаж чаддаг, тоглолтыг уншихдаа гаргууд, пик-н рол хувилбарыг сайн хийдэг.
Сул тал: Үндсэн байрлал нь холбогч биш, бөмбөг алдамтгай, дайчин чанар нь заримдаа багаа хөөдөж орхидог. Дундаж түвшний хамгаалагч.
Б.ЦОГТ-ОЧИР