Засгийн газар шинэ төмөр замын төсөлд ОХУ-тай хамтрахаар хэлэлцэж байсан 2009-2010 онд салбарын сайд өмнөд хөрштэй бие даасан хэлэлцээ хийж, монголчууд хоёр туулай хөөж байх зуур төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх харь нутгийн компаниуд Хонконгод хэд хэдээрээ төрсөн тухай өмнөх нийтлэлд дурдсан. Тэдний дунд монголчуудад танил биш, Хонконгод төв тэй гэх “Монголын төмөр замын дэд бүтэц” компани, “Дандонг порт” групп, “Дандонг” боомт, түүний эзэн Венлиан Ван, БНСУ-ын “Морик Kореа” компани болон дэл хийд алдартай геополитикч Збигнев Бзежинский нарын нэрс жагсаж байна. Энэ удаа хэвтээ тэнхлэгийн дагуух бүтээн байгуулалтын “хөсөгт” буруу зөрүү харан сууж, шинэ төмөр замын төслийг хөдөлгөх гэж оролдсон гадаад, дотоодын ком па ниудын хэн нь хэн байсныг танилцуулъя.
“БОСТОН КОНСАЛТИНГ” ГРУПП
“Бостон Консалтинг” групп нь АНУ-д бүртгэлтэй, дэлхийн санхүүгийн төвүүдэд салбар компаниудтай. Зөвлөх үйлчилгээгээр дэлхийд алдартай эл групп Монголд санамсаргүй ирээгүй, Тавантолгой-Чойбалсан-Эрээнцавын чиглэлд төмөр зам тавих төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг зүгээр ч нэг хийж өгөөгүй байдаг. Тус групп “Оросын төмөр зам” нийгэмлэгийн IPO-г олон улсын хөрөнгийн биржид гаргах ажлыг 2008 оноос өмнө хийж дуусчээ. Тиймээс хэлэлцээрийн дагуу Монголын шинэ төмөр замын төсөлд оролцоно гэдэгт итгэсэн оросууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэднээр 1800 км шинэ төмөр замын төслийн эдийн засгийн үндэслэл, тооцоо, стратеги, чиглэлийг тодорхойлох ажлыг хийлгэжээ. Тавантолгойн орд газарт 1978-1981 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан геологийн экспедиц эрэл-үнэлгээний ажил хийсний дараа эл ордыг БНАСАУтай хамтран ашиглах асуудал яригдаж байж. Тухайн үед Монголын өмнийн говийн хэвтээ тэнхлэгийн дагуу барьж болох төмөр замын төслийг ЗХУ-ын “Желдорстрой” институт бэлтгэсэн аж. Эл төлөвлөгөөг “Бостон Консалтинг” групп хойд хөршийн захиалгаар орчин цагийн нөхцөлд тохируулж өөрчилсөн гэдэг. Ийнхүү оросууд дээрх төслийг манай шийдвэр гаргагчдад үзүүлж, “Монголын шинэ төмөр замыг ийм аргачлалаар тавихад бэлэн байна” гэдгээ мэдэгдсэн байна. Харин манай сайд нар төсөл барьж ирсэн оросуудад ямар ч хариу өгөлгүй шинэ түнш хайж, энэ тэнд ил далд гэрээ хэлцэл хийж эхэлсэн байдаг. Оросууд манайханд хууртсанаа ойлгосны дараа эл төслийн нэр солигдон “Маккензи” компанийн нэрээр гарч ирж, мөнгө угаах хэрэгсэл болсон хэмээн мэргэжилтнүүд шивнэлд дэг юм.
“МАККЕНЗИ” КОМПАНИ
АНУ-д төвтэй, Хонконг, Бээжинд салбартай. Хэвтээ тэнхлэгийн дагуу барихаар төлөвлөсөн 1800 км шинэ төмөр замын төслийг 2011 оны наймдугаар сард боловсруулж дууссан. Эл төслийг боловсруулсныхаа хөлсөнд 5.5 сая орчим ам.доллар авсан. Эл мөнгийг Хөгжлийн банк өгөхөөс татгалзсан учир “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяа зүтгүүрээ барьцаалан ХААН банкнаас зээл авч барагдуулсан. Төслийн гол шалгуур нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжих чадвар байдаг бол эл төсөлд төмөр замын талаар баримтлах хоёр хөршийн бодлого тусгагдаагүй, төмөр зам тавих газрын газар зүйн байрлал, онцлогийг нарийвчлан тогтоосон сансрын зураг, маршрут, барилгын зураг төсөл, эрсдэлийн задлан шинжилгээ хийгээгүй гэдэг. Тэр бүү хэл “Бостон консалтинг” группийн төслийн баримт бичгийн хавтсыг сольсон гэхэд хэтэрхий үнэтэй хийгдсэн гэх шүүмжлэл дагалддаг аж. Нөгөө талаар төслийг “Маккензи” компаниар хийлгээгүй. Тус компани Монгол Улсад татвараа төлөлгүй гарч явсан нь сэжигтэй гэж үздэг хүмүүс эл хэргийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж ярьдаг. БНХАУ, Хонконгод бүртгэлтэй компаниудын манай төслийг сонирхсон тоглолт ид идэвхжиж байх үед “Маккензи” компани Монголд орж ирсэн нь дээрх хардлага идэвхжих бас нэг шалтгаан болжээ.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” КОМПАНИ
Засгийн газар 2008 оны гуравдугаар сард төмөр замын салбарт үндэсний компани төрүүлсэн нь “Монголын төмөр зам” ТӨХК. Засаг тус компанид Замын-Үүд дэх Ачаа шилжүүлэн ачих байгууламжийг эзэмшүүлж, 2010 оны арваннэгдүгээр сард шинэ төмөр замын төслийн эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан хүртэлх 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг олгов. Харамсалтай нь энэ үеэс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эрх “данхайжээ”. Харин 2012 оны сонгуулийн өмнө Ардчилсан Нам Засгаас гарсны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Батзаяагийн хэд хэдэн булхай ил болж, С.Батболдын Засгийн газар түүнийг ажлаас чөлөөлж, Б.Заяабалыг томилов. УИХ-ын сонгуулийн дараа АН УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулан, тус компанийн захирлаар М.Энхсайханыг томилсон. Гэвч тэрбээр ердөө дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ажиллаад ҮХАА-н яамны харъяа ТӨХны шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдөж, эл алба дахин Б.Батзаяад шилжсэн. Тус компанийн удирдлагыг Засгийн газар байн байн өөрчилж буйгаас харахад төмөр замын төслийг дагасан улс төр, бизнесийн бүлэглэлийн асар том эрх ашиг нуугдаж байгаа төдийгүй М.Энхсайхан эл нууцлагдсан ашиг сонирхлыг олж харсныхаа шийтгэлийг албан тушаалаараа төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
“ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ” КОМПАНИ
Сү.Батболдын Засгийн газар одоогоос яг нэг жилийн өмнө “Үндэсний төмөр замын суурь бүтэц” нэртэй шинэ компанийг төрүүлж, эл компанид төрийн өмчийн мэдлийн төмөр замын суурь бүтцийг, “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцуулахаар болсон юм. Шинэ компанид 399 тэрбум төгрөгийн санхүүжилт шийднэ гэсэн юм. Эл шийдвэрийг гарах үед төр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эрхийг санаатайгаар хязгаарлаж, шинэ компани яагаад оруулж ирэв, эл компанийн ард хэн байна вэ гэх хардлага үүссэн билээ. Засгийн газар төмөр замын шинэ компани өлгийдөж авах шалтгаан нь Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын үзэглэсэн, Засгийн газар, Ерөнхий сайддаа ч мэдэгдээгүй хийсэн ойлгомжгүй, нууц гэрээг хөдөлгөөнгүй болгоход чиглэж байж. Мөн гадна, дотнынхны хорхойг гозолзуулж, хэрүүлийн алим дэгдээж буй төслийг хувийн сонирхол өндөртэй нөхдийн савраас холдуулж, шинэ төмөр замын суурь бүтцээ төр мэдэлдээ байлгана гэж төлөвлөсөн хэрэг. Гэвч сонгууль дөхсөн учраас Сайншанд-ТавантолгойУхаахудаг- Гашуунсухайт хүртэлх 800 гаруй км төмөр замын суурь бүтцийн ажлыг төсөл нь бэлэн болсон Монгол, Хятад, Оросын төлөөлөл бүхий компаниудад концессын гэрээгээр өгөв. Ийнхүү тус компани ажлаа амжуулж чадалгүй УИХ-ын сонгуулийг дуусгаж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш сураг нь бүр тасраад байна.
МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН “ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ” КОМПАНИ
Монголын шинэ төмөр замын төслөөс хоцрохыг хүсээгүй хойд хөрш 2008 оноос Монголын Засгийн газартай хамтарч ажиллах саналыг уйгагүй тавьсны хүчинд 2009 оны тавдугаар сард Монгол, Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулагдав. Тус компани шинэ төмөр замын ТЭЗҮ болон зураг төсөл, хайгуулын ажил, санхүүжүүлэх арга замыг эрж хайх, төслийн бэлтгэл ажлыг хангах ёстой байсан юм. 2010 оны аравдугаар сарын 28-ны өдөр “Дэд бүтцийн хөгжил” компани Тавантолгойн нүүрсийг УБТЗаар дамжуулан анх удаа гурав дахь зах зээлд хүргэх ажлыг сүр дуулиантай хийсэн билээ. Алс Дорнодын “Восточный” усан боомтоор дамжин Европын орнууд болон олон улсын зах зээлд хүрэх туршилтын эл тээвэр оросуудын зүгээс монголчуудад нэгийг бодуулах гэсэн оролдлого байжээ. Нүүрс тээсэн тусгай аялалд зориулж “Оросын төмөр зам” нийгэмлэг ачаа тээврийн тарифаа 52 хувь хямдруулсан бол “Улаанбаатар төмөр зам” ямар ч хөнгөлөлт үзүүлээгүй байдаг. Эл арга хэмжээнд оролцсон В.Якунин “Оросын төмөр зам” нийгэмлэг дан ганц өөрийн ашиг со¬нирхлыг боддоггүй. Хоёр орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэг зуралцсан эрх зүйн бичиг баримтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хоёр Засгийн газрын яриа хэлэлцээрийн эхний хувилбараар Тавантолгойн уул уурхайн төсөлд “Оросын төмөр зам” нийгэмлэг 1.5 тэрбум ам.доллар оруулж, уул уурхайн ашгаас хүртэх асуудал яригдсан. Гэхдээ эцсийн шийд¬вэрийг Монголын төр гаргана. Нийт 4679 км зам туулж Алс Дорнодын “Восточный” усан боомт хүрэх энэ аялал цаашид хэдий хугацаанд үргэлжлэхийг өнөөдөр хэлэхэд эрт байна” гэж байв. С.Батболдын Засгийн газар 2012 оны зургадугаар сард Монголын талын 50 хувь буюу 12 мянга гаруй хувьцааг Оросын талд худалдсан. Энэ үед шинэ төмөр замын төсөл ялигүй урагшилсан бөгөөд Засгийн газар ТавантолгойСайншанд чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хоёр хувааж, Тавантолгойгоос Сайншанд руу татах 225 км суурь бүтэц барих ажлыг эл компанид өгсөн. Харин Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2012 оны арваннэгдүгээр сард 121 тоот тогтоол гаргаж “Энержи Ресурс Рэйл” болон “Дорнын төмөр зам” компанийн ажлыг зогсоохдоо “Дэд бүтцийн хөгжил” компанид огт халдаагүй байдаг.
“ЭНЕРЖИ РЕСУРС РЭЙЛ” КОМПАНИ
Төсөлд оролцох өндөр сонирхолтой дотоодын хувийн хэвшлүүдийн нэг MCS группийн охин компани. Монгол, Хятадын хилээс 245, Оюутолгойн ордоос 150 км зайд байрлах Ухаахудагийн орд газраас олборлож буй коксжих нүүрсийг өмнөд хөрш рүү экспортолж буй тус компанид Засгийн газар 2008 онд Ухаахудагаас Гашуунсухайтын боомт хүртэл төмөр замын суурь бүтэц байгуулах эрх өгөв. Эл эрх 2008-2012 онд бүрэн царцаж, Германы төрийн өмчит “Доиче Бан” төмөр замын концерний боловсруулсан ТЭЗҮ цааснаас амилааг үй юм. Төсөл царцсан жилүүдэд эл компани баяжуулсан нүүрсээ гурав дахь зах зээлд хүргэх арга замыг нэг биш удаа хайжээ. Тодруулбал, 2011 онд Энэтхэгийн томоохон ган үйлдвэрлэгч “Мэско стийл”, 2012 оны нэгдүгээр сард Японы “Сүмитомо” корпорацад нүүрс нийлүүлэх оролдлогыг Оросын Алс Дорнодын “Находка” боомтоор дамжуулан хийв. “Находка” боомтыг зорьж 4600 гаруй км үргэлжилсэн урт аяллаар 20 мянган тн баяжуулсан нүүрс Японы “Сүмитомо” корпорацад очсон ч нүүрс тээсэн цуваа Оросын төмөр замын зөрлөгүүдэд түр зогсолт хийх зууртаа өртөөний иргэдийн хогийн сав болж боомтод хүрсэн мэдээ бий. Засгийн газар 2012 оны хавар тус компанийн төслийг алхам урагшлуулж, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод туссан царигтай, замын трасс дагуу 20 өртөө, таван зөрлөгтэй, нэг удаа 108 галт тэргээр тээвэр хийж, жилд 30 хүртэл сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай 267 км үргэлжлэх суурь бүтцийн ажлыг концессийн гэрээгээр өгсний дагуу өөрийн хөрөнгөөр барилгын ажлаа эхлүүлсэн. Харин Тавантолгойн ордыг Гашуунсухайтын боомттой холбох төмөр замын суурь бүтэц барих ажил эхлээд удаагүй байхдаа зогссон билээ. Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний салбарынхны шаардаж буй гол гарцыг ийнхүү тушихдаа “судалж үзнэ” гэж мэдэгдсэн байдаг
МАК КОРПОРАЦ
Монгол, Хятадын хилийн Шивээхүрэнгийн боомтоос 50 км зайд байрлах Нарийнсухайтын уурхайгаас нүүрс олборлодог тус компани Нарийнсухайтаас Шивээхүрэнгийн боомт хүртэл төмөр замын суурь бүтэц тавих хүсэлт гаргасны дагуу Засгийн газар 2008 оны есдүгээр сард зөвшөөрөл өгсөн. МАК компани төмөр замын ажлаа 2010 онд эхлүүлэхээр тооцож, инженерийн зураг төслөө Хөх хотын Төмөр замын зураг төслийн хүрээлэнгээр хийлгэн, Германы төмөр замын “Дойче банн интернэйшнл” компанийг зөвлөхөөр ажиллуулсан байдаг. Гэвч эл төсөл 2008-2012 онд “Энержи ресурс” компанийн төсөлтэй хамт царцсан юм. Харин өнгөрсөн оны тавдугаар сард С.Батболдын Засгийн газар тус төслийг урагшлуулах шийдвэрийг дахин гаргах үед эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд багтаж чадалгүй үлджээ. Иймд МАК групп “мөрөөдлийн төмөр зам”-аа орхиод улсын хил хүртэл конвейер татаж, нүүрс тээвэрлэх гарц хайна гэж төлөвлөж байгаа мэдээ байна.
“ДОРНЫН ТӨМӨР ЗАМ” КОМПАНИ
“Дорнын говь”, “Болд төмөр Ерөө гол” компанийн охин компани. Анх 2008 онд Ерөөгийн төмрийн ордыг УБТЗ-ын төв магистральд холбох ажлаар үйл ажиллагаагаа эхэлжээ. Төмрийн хүдэр зөөх зориулалттай 90 орчим км төмөр замыг хувийн хөрөнгөөр тавиад ашиглаж буй. 2008- 2012 оны үед Тавантолгой-СайншандХ өөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 1800 км замын төслийг хэрэгжүүлэхээр хамгийн идэвхтэй ажилласан. 2012 оны хавар С.Батболдын Засгийн газар “Дорнын төмөр зам” болон “Монголиантранс лайн” компанид Сайншандаас Тавантолгой руу татах 200 гаруй км төмөр замын суурь бүтцийг концесийн гэрээний дагуу барих-ашиглах-шилжүүлэх төслийг 20 жилийн нөхцөлтэйгээр өгсөн. Тэд энэ ажлыг өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн ч “Энержи Ресурс Рэйл” компанийн нэгэн адил зогсчээ. Шинэчлэлийн Засгийн газар эдгээр ажлыг бондын мөнгөөр санхүүжүүлэхээ мэдэгдэж, зарцуулсан хөрөнгийг нь буцаан олгоно гэв. Тус компанийн ард БНХАУын Засгийн газарт нөлөөтэй тус улсын хөрөнгө оруулагчид бий.
ДОТООДЫН 35 КОМПАНИ БА “ХАЛХЫН ТӨМӨР ЗАМ”
“Маккензи” компанийн боловсруулсан гэгддэг төслийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК 2011 оны ха вар шинэ төмөр замын төслийн хү- рээнд геодези, геологи, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, судалгааны ажлыг дотоодын 35 компаниар хийж эхлүүлсэн байдаг. Геодезийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах 17 компанийг “Геомастер” ХХК толгойлж Даланзадгад-Тавантолгой-ЗүүнбаянБаруун- Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн трассын дагуу 1165 км замд ажилласан бол зөвхөн тэдний ажлын хөлсөнд 6.6 тэрбум төгрөг олгох гэрээ байгуулжээ. Энэ гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын Хөгжлийн банк, төрийн эрх бүхий байгууллага, эсвэл МТЗ компаниас санхүүжилт хийснээс хойш долоо хоногийн дараа төлж, үлдсэнийг нь ажил гүйцэтгэсний дараах ажлын долоо хоногт багтаан өгөхөөр тохирчээ. Энэ үеэр Сүхбаатар айм гийн Баруун-Урт дахь Уртын өртөөнөөс Сайн шанд чиглэлд 50 км урттай за мын далан босгох ажлыг “Халхын төмөр зам” компани хийсэн бөгөөд ажлын хөлсөнд таван тэрбум төгрөг нэхэмжилжээ. Тус компани нь Б.Батзаяагийн аав З.Баасандоржийнх. Нэг тэрбумаас дээш өртөгтэй ажилд Сангийн яам тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хуультай ч нийтдээ 55 сая ам.доллар залгиж, дорнын говьд шороо овоолсон эдгээр компаниуд тендерийн “зовлон” амсаагүй байна.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЭЦ” КОМПАНИ
Шинэ төмөр замын төсөлд оролцох сонирхолтой Хонконгод төрсөн компаниудын нэг. Монголын төрийн өмчийн “Монголын төмөр зам” ХКтай ижилдүү нэртэй эл компанийн А.Гансүхтэй байгуулсан “НУУЦ” тодотголтой гэрээнд Хонконгийн Олон улсын санхүүгийн төвийн 20 давхрын 13-14 тоот өрөөнд байрладаг гэж тэмдэглэсэн байгаа. Компанийн захирал нь Венлиан Ван гэх Хятадын иргэн. Монголын төмөр замын дэд бүтэц компанийн үйл ажиллагааны тухай мэдээлэл Монголд байхгүй, мэддэг хүн ч цөөн. АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан геополитикч Збигнев Бзежинский гэх 85 настай еврей үндэстэн эл компанийн хүндэт захирал. Дэлхийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулагдсан Монголын төрийн өмчит компанитай эндүүрмээр төстэй нэртэй, хятад, солонгос, америк иргэншилтэй нөхдийн компанитай манайхан гэрээ байгуулсан олны сонирхол татдаг.
ЗБИГНЕВ БЗЕЖИНСКИЙ
АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвл өх асан, геополитикч Збигнев Бзе жинс кий АНУ-ын иргэн, польш гарал тай, “Шатрын аварга хөлөг” номоороо дэлхийд шуугиан тарьсан нэгэн. З.Бзежинскийн зохиолоор дэлх ийд олон том үйл явдал болсны нэг нь хуучин ЗХУ-ын задрал гэдэг. АНУ, Хятадын хооронд цэрэг армийн стратегийн гэрээнд гарын үсэг зурж, хоёр улсын дипломат харилцааг сэргээхэд өндөр үүрэг гүйцэтгэсэн З.Бзежинский хятадуудтай ойр дотно гэдэг. Венлиан Ван нь Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг компанийнхаа Хүндэт захирлаар томилсон явдал нь Монголын төмөр замын төслөөс од шүүрэх боломжид туслах том хөзөр гэж болно. Нөгөө талаар Хятад, Монголын эрх ашгийн зөрчлөөс АНУ том боломж олно гэж тооцсон байж мэднэ. Энэхүү хосолмол сонирхлын дагуу З.Бзежинский Венлиан Ван нарын зам нийлж, Монголын шинэ төмөр замын төсөл рүү шунасан гэж учир мэдэх хүмүүс дүгнэдэг юм.
“МОРИК КОРЕА” КОМПАНИ
БНСУ-ын Засгийн газар “Samsung”, “Hyundai” зэрэг 19 компанитай хамтран консерциум байгуулж Монголын шинэ төмөр замын төсөлд оролцохоор ярилцаж байв. Тус улсын Зам тээврийн дэд сайдын хариуцсан ажилд багтсан эл саналын дагуу 2010 онд Сөүл хотноо “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа, 19 компаниас бүрдсэн консерциумыг төлөөлсөн “Lotte Engineering and Construction” компанийн захиралтай санамж бичиг байгуулсан байдаг. Гэвч энэ санамж бичиг ажил хэрэг болоогүй. Төслийн хамтрагчаар БНСУ-ыг төлөөлсөн цоо шинэ компани орж ирсэн нь “Морик Кореа”. Тус компани БНСУ, Хонконгод бүртгэлтэй, уул уурхай, ашигт малтмалын салбар болон санхүүгийн зах зээлд брокерийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг ч үнэн хэрэгтээ тогтсон үйл ажиллагаа байхгүй. Мөн БНСУ-д тодорхой эрхэлдэг бизнесгүй, солонгосууд өөрсдөө итгэдэггүй гэсэн мэдээ жилийн өмнө хэвлэлд гарч байв. Moric гэдэг үгийг задалбал “Mongolian Railway Infrastructure Company”, орчуулбал “Монголын төмөр замын дэд бүтцийн компани”. Манай төмөр замын ТӨХКийн хоёр дахь хуулбар болсон БНСУ-ын эл компани 1800 км шинэ төмөр замын төсөлд Хонконгод байгуулагдсан “Монголын төмөр замын дэд бүтэц”, “Дандонг порт” групптэй хамтран оролцож, “Монголын төмөр зам” ТӨХК-тай нийлж байгуулах компанийн хувиас хуваалцаж, монголчуудаас өндөр тогтоогдсон 67 хувийг эзэмшинэ гэж “НУУЦ” тодотголтой гэрээнд дурдсан байгаа. Тус группийн ард Хонконгод мэндэлсэн “Монголын төмөр замын дэд бүтэц” гэх компанийн захирал Венлиан Ван бий.
“ДАНДОН ПОРТ” ГРУПП
Хонгконгод бүртгэлтэй эл группийн эзэн нь Хонконгод мэндэлсэн “Монголын төмөр замын дэд бүтэц” компанийн захирал мөнөөх Венлиан Ван аж. Эл групп Хятадын зүүн хойд эрэгт Хойд Солонгостой усан замаар хиллэдэг “Дандонг” боомтод тариа зөө- вөрлөж, ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бий. Олон улсын хөрөнгийн зах зээлд таван тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж зарладаг. Нийт хөрөнгөө Монго лын шинэ төмөр замын төслийн өртөгтэй тэнцэх хэмжээгээр тодотгодог эл групп саяхан санхүүгийн зах зээлд бүх хөрөнгөө тавиад ердөө 300 сая ам.долларын бонд босгосон гэдэг. Түүнчлэн “Тун удахгүй 1800 км төмөр замаар асар их баялаг ирнэ” гэсэн яриаг бизнесийн хүрээнд тараадаг гэх мэдээ бий. Тус группийн эзэн Венлиан Ван манай төмөр замын төслийг ихээр сонирхож байгаа төдийгүй өнөөдрийг хүртэл улс нь хайхраагүй боомтоо хөгжүүлэхийн тулд Монголын шинэ бүтээн байгуулалтад Солонгос, Хонконгод “өндөглүүлсэн” охин компаниудынхаа хамт оролцохоор шийдсэн аж. Үүнээс харвал шинэ бүтээн байгуулалтаа хоёр хөршөөсөө бултуулж дөнгөсөн манай эрх мэдэлтнүүдийн тархийг Ванлиан Ван гэгч хятад эр чамгүй угаадаг байж болзошгүй.
“ДАНДОНГ” БООМТ
Хятадын далайн боомтуудын дий лэнх нь улсын мэдэлд байдаг бол “”Дандонг” эзний мэдлийн, сул хөгжил тэй, өөрөө өөрийгөө хөгжүүлэх оролдлого хийж эхэлж буй боомт. Тодруулбал, манай шинэ төмөр замын төсөлд оролцогч дээрх компаниудыг толгойлж буй мөнөөх Венлиан Ваны боомт аж. УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод “Хэвтээ тэнхлэгийн төмөр зам ОХУ-ын хилээр Алс Дорнодын чиглэлд тавигдана” гэж туссан бол Венлиан Ван болон А.Гансүх нарын байгуулж, Х.Баттулгын “танилцсан” хэмээн мэлздэг гэрээнд Дандонг боомтыг чиглэж байна. Тэд эл боомтыг 50 жилийн хугацаатай хөгжүүлэх, хөрөнгийг Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уурхайгаас босгох санаархлаа гэрээнд тусгасан төдийг үй боомтын таван мянган ам метр газрыг Монголын материал техникийн хангамжийн төв болгоно гэж тохиролцжээ. Хятадын Засгийн газраас баримталж буй төмөр замын сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу тус боомтыг чиглэсэн төмөр зам 2020 онд ашиглалтад орох мэдээ бий. Эндээс “Бүтэн долоон жилийн дараа тавьж эхлэх төмөр замыг угтуулан монголчууд 2015 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн шинэ төмөр замаа тавих хэрэг байсан уу. “Дандонг” боомтоос огт зээл аваагүй монголчууд 50 жилийн турш эл боомтод өртэй юм шиг татаас төлөх шаардлага бий юү” гэсэн асуулт гарч ирж буй юм. Сүүлийн үед өмнийн говьд байгуулагдах 1800 км шинэ төмөр замын төсөлдөө зээл ав бал ав гэж өмнөд хөрш мэдэгдэх болсон. Бүтээн байгуулалт болж чадвал боомтыг нь дэмжих, эс чадвал олон жил өр, зээлээр “дарамталж” болох боломжийг тэд олж харсан бололтой. Ийнхүү Монголчуудын шинэ зууны бүтээн байгуулалт хэмээн тодотгож байсан төслийн “найрал хөгжим” солгой өнгөөр эгшиглэж байна.