Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиж, донор болохыг ард иргэддээ уриаллаа. Тэрбээр “Эх орноосоо энэ биеэ харамлалг үй байлдаж явсан дайчдынхаа хойч үе бид дусал цус харамлана гэж үү. Бүг дээрээ цусаа өгцгөөе. Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжин цусаа бэлэглэ хээр шийдсэн бол өдөр бүрийн 08.00-13.00 цагт Цусны төвд хүрэлцэн ирнэ үү” гэж бичсэн байна. Мөн цусаа хандивлахын өмнө биеэ хэрхэн бэлтгэхийг зөвлөж, бичиг баримтаа мартахгүй байхыг сануул жээ. ЦССҮТ гурван жилийн өмнө ганц хоёр хон өдөр хэрэглэх цусны нөөцтэй үлдэж, олон хүний амь нас хутганы ирэн дээр ирээд байсан үед Ерөнхийлөгч Ц.Элбэг дорж, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Төрийн шагналт, дуу чин Д.Болд нар сайн дураараа цусаа хан дивлаж, үлгэр дуурайл үзүүлсэн юм. Түүнээс хойш тус төв халуун цусаа бэлэг лэгчдийн хөлд дарагдсан билээ. Ерөнхийлөгч 2010 оноос байнгын донор болжээ. Ерөнхийлөгчийн ивээл дор 2012 оны есдүгээр сараас зургаан сарын хуга цаанд зохион байгуулж буй “Амьдрал бэлэглэе” хүмүүнлэгийн аян энэ сарын 21-нд өндөрлөнө.