Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан сонирхлын тулаан өрнөж байна. Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгчийг тодруулах сонгуульд нэр дэвшихийг хүсэгчид тодорхой шаардлага хангасан байх нь мэдээж. Хамгийн гол нь горилогчийн нам УИХ-д суудалтай байх ёстой. Тэгээд Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрсөн, эх орондоо оршин суудаг, ядаж л санал хураах өдрөөс өмнөх таван жилд зургаан сараас илүүгээр ийш тийш “нүүдэл” хийгээгүй, 45 нас хүрсэн бол анхан шатны шалгуурыг давчихаж байгаа юм. Одоо нам дотроо тулж ажиллах үлдэж байна. Энэ хэсэг хамгийн хэцүү нь. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Гүндалай, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтэй зургаан горилогч АН-аас тодорсон билээ. Хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан Э.Бат-Үүл “аргагүйн эрхэнд” нэрээ татаж, тус намын ҮЗХ-ны хурлаар Ц.Элбэгдоржийг санал нэгтэйгээр нэр дэвшүүлэх шийдвэрт хүрсэн түүхтэй. Тэр үед Л.Гүндалай “Нам дотроо нөлөөгүй бол хол явахгүй юм билээ” хэмээн санаа алдан өгүүлж байлаа.
УРЬДЧИЛСАН СУНГААНД ӨРСӨЛДӨХ МАГАДЛАЛТАЙ ХҮМҮҮС
АН-ынхан дотроо ямар нэгэн сунгаа явуулахгүй гээр шууд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улираан дэвшүүлэхээ мэдэгдсэн. Ялах магадлалтай ганц хүн нь тэр учир уг эрхийг булаацалдах сонирхолтой хүмүүс нь амаа хамхихаас аргагүй болсон. МАХН-аас Ч.Улаан, Л.Цог, Д.Тэр бишдагва, Н.Удвал, Ц.Цолмон нарыг урьдчилсан байдлаар нэрлэсэн. Ц.Цолмон гишүүний нэр энд байхгүй, түүний хувийн сонирхол гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Энэ талаар түүнээс өөрөөс нь тодруулахад “Хурал дээр зургаан хүнийг нэрлэсэн. Тэнд байсан дөрөв нь саналыг хүлээж авч буйгаа тухайн үед хэлсэн. Би дараа нь оролцъё гэдгээ илэрхийлсэн” гэв. Үлдэж буй нэг хүн нь Гавьяат хуульч С.Нарангэрэл байсан аж. Тэр өөрөө дургүйцсэн үү, яасан горилогчдын жагсаалтаас хасагджээ.
Төрийн эрхийг олон жил барьсан туршлагатай МАН-ын тухайд Ерөнхийлөгч хийчих зангарагтай, чадвартай улстөрч цөөнгүй. Намын дарга Ө.Энхтүвшин, гишүүн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Дэмбэрэл, Д.Оюунхорол гэх мэтээр тэдний горилогчдын жагсаалт урт. Тиймээс МАН-ынхан цахим хуудсаараа дамжуулан “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэмээх хэлэл цүүлэг өрнүүлж байна. Үндэсний аюулгүй байдал, ард түмнийхээ язгуур эрх ашгаас ухрахгүй, эх орны баялгийн тэгш хуваарилалтад онцгой анхаардаг байх, олон улс, ард түмэндээ нэр хүндтэй, шударга ёсыг жинхэнэ утгаар нь тогтоох чин хүсэлтэй, хууль зөрчсөн үйл ажиллагаанд нэр холбогдоогүй, ам, ажил нь зөрдөггүй, төрийн өндөр албан тушаалд огт ажиллаж байгааг үй гэсэн долоон шалгуурыг МАН нэрлэж, алийг нь нэр дэвшигчдээ тавихыг асуужээ.

Өчигдрийн үдийн байдлаар эхний шалгуур дээр 61 хүн санал өгчээ. Баялгийг тэгш хуваарилах, шударга ёс тогтоох зэрэг дээр 8-11 хүн санал өгсөн байна. Харин гэмт хэрэгт холбогдоогүй, төрийн өндөр албан тушаал хашиж үзээгүй гэсэн шалгуур дээр санал өгөх хүн 2-3-аас хэтрэхгүй байгаа нь сонин. Үнэндээ үүнийг мөрд өх юм бол МАН-ын өрсөлд өх магадлалтай хүмүүсээс хүн үлдэхгүй. Тиймээс ч санал өгөх хүн олдохгүй байгаа бололтой. Юутай ч ийм санал асуулга явуулж байгаагийнхаа хариуд МАНынхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн санал асуулгад чансаа тогтоохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул цахим хаягийг хаана” гэсэн албан бичиг хүлээн авчээ. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээг онц биш гэж үзвэл ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл нарын хэн нэг нь өрсөлдөх магадлалтай. МҮАН-д дарга М.Энхсайханаас өөр сонголт үгүй.
Ц.ЭЛБЭГДОРЖ БА БУСАД
Ийм өрсөлдөөн болох нь одооноос мэдэгдэж бай гаа юм. Ц.Элбэгдоржтой ши рүү- хэн тулах гол нам нь МАН. Тус намаас намын дарга Ө.Энхт үвшин, М.Энхболд нар илүү жин дарах биз ээ. Гэхдээ Б.БатЭрдэнэ тэднээс дутахгүй гэсэн таамаглал бий. МАХН-ыг бас дутуу үнэлж болохгүй. Эндээс Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг “хатуу самар”-ын тоонд оруулах боломжтой. Албан ёсны нэр дэвшигч тодроогүй, хуулийн хугацаа нь болоогүй ч хэвлэлээр таамаг өрнөж байна. Таамагтай зэрэгцээд зарим байгууллага судалгаа хийгээд эхэлжээ. Тухайлбал, Баабарын залуусын хийсэн судалгаагаар хоёр хувилбар гарсныг тэр мэдэгдсэн. АН, МАН өрсөлдвөл Ц.Элбэгдорж ялна, харин өрсөлдөгчийн тоо гурваас илүү бөгөөд нэр дэвшигчид нь чансаатай бол эхний шатанд хэн нь ч 50 хувийн санал авахгүй байх магадлалтай гэсэн сонирхолтой дүн түүний судалгаанаас харагдсан аж.
Хэрэв ийм нөхцөл үүсэж, хамгийн олон санал авсан хоёр хүний хооронд дахин сонгууль явуулбал МАН-д ялах магадлал бий гэжээ. Гэвч таван удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад хоёр удаа дахисан тохиолдол хараахан гараагүй байгаа юм. Сонгох, сонгогдох нь хүний эрх. Гэвч хувийн ашиг сонирхлоос илүү ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цэвэр, эх орноо гэх чин сэтгэлтэй хүн сойж байж тухайн намд ялалт ирнэ. Тиймээс улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх хүнээ хэдэн дав хар шалгуураар сойж байж тодруулах биз ээ. Нөгөө талаар Монгол бол ардчилсан улс. Төрийн тэргүүний суудалд залрах, үгүй ядаад нэр дэвшиж үзэх мөрөөдөлтэй хүн байж болно. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.