Миний бие маргаашнаас Монгол Улсад айлчлах завшаанаа ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг дорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нартай уулзан, санал бодлоо солил цоно. Хүйтний эрч суларч эхлээд буй Монгол Улсад айлчлан, сакура цэцэг дэлгэрсэн Японы уур амьсгалыг манай хоёр орны харилцаанд бүрд үүлэхийг хүсэж байна.
Манай хоёр улс 2010 онд “Стратегийн түншлэл” байгуулахыг гадаад бодлогын харилцааны нэгдсэн зорилт болгон дэвшүүлсэн. Түүнээс хойш манай хоёр улс хамтын ажиллагаа, харилцаагаа тогт вор той хөгжүүлж “Стратегийн түншлэл”-ийг тууштай хөгжүүлсээр ирлээ. Энэхүү хоёр орны харилцааг дэмжих тулгуур нь юу вэ гэвэл миний бодлоор эрх чөлөө болон ардчилал, энх тайван, харилцан туслалцах гэсэн гурван үзэл санааг хэлдэг болов уу. Тийнхүү энэ үзэл санаанд тулгуурласан хоёр орны харилцааг үсрэнгүй хөгжилд хүргэхийг хүсэж, энэ удаагийн айлчлалыг хийхээр шийдсэн юм. Япон, Монгол хоёр улсын харилцааны тулгуур болох үзэл санаа болоод “Стратегийн түншлэл”- ийг хөгжүүлэх тухай дараах бодлоо та бүхэнд хэлэхийг хүслээ.
ГУРВАН ҮЗЭЛ САНАА
1. Эрх чөлөө ба ардчиллын үзэл санаа
Эрх чөлөө, ардчиллын үзэл санаа ч мөн Япон, Монгол хоёр орны найрсаг харилцаа, хоёр орны иргэдийн нөхөрлөлийн үндэс билээ. Монгол Улс нь 1990 оноос хойш ардчилал, эрх чөлөөг улсынхаа үндсэн чиглэл болгон ардчилал, зах зээлийн эдийн засаг руу нэгэн зэрэг шилжих гэсэн өндөр зорилго дэвшүүлж ирсэн билээ. Япон улс XIX зууны сүүлчээр, Мэйжигийн шинэчлэлийн дүнд улс төрийн тогтолцоогоо өөрчлөн, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг өөртөө шингээн, алдаж, онож ирсэн. Япон улс өөрийн туршлагадаа тулгуурлан Монгол Улсын ардчиллыг олон улсын байр сууринаас нэн тэргүүнд тавьж дэмжиж ирснийг та бүхэн мэдэх биз ээ.
2. Энх тайвны үзэл санаа
Япон, Монгол Улс энх тайвны үзэл санаанд тулгуурласан улс билээ. Энх тайвнаар орших нь өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэгийн суурь юм. Бид бүхэн олон улсын хамтын нийгэмлэг дэх бүхий л асуудлыг хүчээр бус энх тайвны замаар шийдвэрлэх ёстой хэмээн боддог. Өнөөг хүртэлх Азийн түүхэнд тулгуурлан манай хоёр улс олон улсын хамтын нийгэмлэгт үүсээд буй нөхц өл байдлыг хүч түрэмгийлэн өөрчл өх бус, харин хуулийг дээдлэхийг л хүсэж байна.
3. Харилцан туслалцах үзэл санаа
Япон улс, Монгол Улсын харилцаа нь харилцан туслалцах үзэл санаан дээр тогтдог. Япон улс хүчирхэг эдийн засагтай цөөн гүрний нэг бөгөөд дэвшилт технологиороо дэлхийд гайхагддаг. Монгол Улсын хүн ам залуу, байгалийн баялгаар арвин, хөгжлийн хязгааргүй их нөөц бүхий орон юм. Япон, Монгол Улсын хамтын ажиллагаа нь харилцан бие биенээ нөхсөн, харилцан ашигтай байж чадах билээ.
Түүнчлэн манай хоёр орны ард түмэн зовлон бэрхшээл тулгарахад гараа сунгах “Харилцан туслалцах” харилцаатай. Япон улс, Монголын ардчиллын төлөөх хүчин чармайлтыг үнэлж, Хөгжлийн ал бан ёсны тусламж (ODA) үзүүлэх хамгийн том орны хувьд цаг ямагт эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэн. Монгол Улс 1995 онд Осака, Кобэд, мөн 2011 оны Японы Зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлт зэрэг манай улсад тохиосон байгалийн гамшгийн үед халуун сэтгэлээр тусалж байсан билээ.
Японы Зүүн хойд нутагт тохиосон хүчтэй газар хөдлөлтийн үеэр Монгол Улс анх удаа гадаадад ав рах багийнхныг илгээн байгалийн гамшгийн улмаас зам тээврийн хэвийн бус нөхцөл байдалтай байсан Мия ги мужийн Натори хот, Ишинүма хот руу гамшгийн голомтод Монголын ав рах ангийнхан томилогдож, шуурхай аврах үйл ажиллагаанд оролцсон. Мөн Монголын төрийн албан хаагчид тус бүр нэг өдрийн цалингаа хандивлан, төрийн болон хувь хү мүүс ялгалгүй бүх салбарынхан халуун дулаан дэмжлэг үзүүлсэн. Монгол Улсын Засгийн газар өөрийн түүхэнд хамгийн их хэмжээний хандив болох нэг сая ам.долларын хандивыг байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт илгээсэн билээ. Түүнээс гадна дулаан хөнжил, ноосон цамц, оймс зэрэг дулаан хувцас, яаралтай тусламжийн бараа илгээсэн. Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн гамшигт өртсөн олон хүнийг 2011 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл нийт дөрвөн удаа Монголд урьж авчирсан. Үүнд Японы нийт ард түмнийг төлөөлөн талархлаа дахин илэрхийлэхийн хамт эдгээр тусламж дэмжлэгт эрх чөлөө болон ардчилал, энх тайван, харилцан туслалцах гэсэн гурван үзэл санаа шингэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүслээ.
Монгол Улсад хийх гэж буй миний айлчлал нь Япон улсын Ерөнхий сайдын тус улсад хийж буй долоон жилийн дараах айлчлал юм. Энэ завшаа ныг ашиглан улс төр-аюулгүй бай дал, эдийн засаг, хүний солилцоо, соёлын харилцаа гэсэн гурван салбар дахь хамтын ажиллагаанд түлхэц өгч, “Стратегийн түншлэл”-ийг эрчимтэй хөгжүүлэхийг хүсэж байна.
1. Улс төр-Аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа
Юуны өмнө стратегийн түнш болох Монгол Улстай улс төр-аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Өнгөрсөн жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн тэмдэглэлт ой тохиож, Япон улс, Монгол Улс дээд хэмжээний уулзалтыг хоёр удаа зохион байгуулсан. Сүүлийн жилүү- дэд манай хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээ идэвхжиж байгаа бөгөөд цаашид ч өндөр дээд хэмжээний харилцааг олон хэлбэрээр идэвхтэй хөгжүүлэхийг хү- сэж байна. Мөн түүнчлэн холбогдох сал бар хооронд бүхий л түвшинд стратегийн яриа хэлэлцээг хөгжүүлнэ хэмээн бодож байна. Мөн Монгол Улс нь зөвхөн хоёр талт харилцаа төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн асуудлаар ч нэгэн үнэт зүйлсийг эрхэмлэдэг түнш улс билээ. Өнөөг хүртэлх Хойд Солонгосын бай дал, НҮБ-ын шинэчлэл, цаг уурын өөрчлөлт, Ази Номхон далайн бүс нутаг дахь орнуудын хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр хамтран ажиллаж ирсэн. Цаашлаад олон салбарт хамтран ажиллаж, санал бодлоо солилцон, харилцаагаа улам нягтруулахыг хүсэж байна.
2. Эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх
Стратегийн түнш болох Монгол улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь тун чухал. Одоогийн байдлаар Япон улс эдийн засгийн эрч хүчээ хэвийн байдалд нь оруулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Эрч хүчтэй Япон улс, дахин өрсөлдөх чадвартай Япон улсыг байгуулахыг зорьж байна. “Кацүрёкү” гэдэг үг нь монголоор “Эрч”, “ Эрч хүч” гэсэн утгатай бөгөөд эдийн засаг, нийгэм дэх эрч хүч нь шинэ ирээдүйг бүтээнэ.
Япон улс, Монгол Улс нь худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөжүүлснээр хоёр улсын эдийн засагт эрч хүч нэмнэ. Ялангуяа Монгол орны давуу тал болох байгалийн арвин их нөөц баялагт тулгуурласан уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа хөгж үүл мээр байна. Энэ салбарт Японы олон пүүс компани оролцохыг хүсэж байгаа бөгөөд Японы хөрөнгө оруулалт нэмэгдэх аваас Монголын эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгөх болов уу. Мөн Япон улс дэд бү тэц, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байга лийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд зэрэг олон салбарт Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Эдгээр тусламж нь зөвхөн байгалийн баялгаас хамааралтай салбараас гадна Монгол Улс дахь үйлдвэрлэлийн бусад олон салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Энэ бүхэн Монгол Улсын хөгжлийн нөөц боломжийг нэмэгдүүлж, шинэ хөрөнгө оруулалтыг татах хүчин зүйл болж, Монгол орны цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах биз ээ.
Эдгээрийг эргэцүүлэн бодсоны дүнд миний бие маргааш болох Монгол улсын Ерөнхий сайдтай хийх уулзалтын үеэр шинэ хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүү лэн тавих бодолтой байна.
3. Хүний солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх
Япон улс, Монгол Улсын хооронд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд хоёр орны ард иргэд хоорондын харилцаа нэн чухал үүрэгтэй. Японы сүмо бөхөд гурван монгол Ёкозүна төрсөн ба Монгол Улс бидний хувьд маш дотно санагддаг. Монголд олон хүн япон хэл сурдаг төдийгүй Монголоос Японд 1000 гаруй оюутан олон төрлийн мэргэжлээр суралцаж байна. Оюутан залуусын харилцаа, найрамдлын нийгэмлэгүүдийн, Парламент хоорондын харилцаа зэрэг олон салбарт харилцаагаа тууштай хөгжүүлж байгаад туйлын их баяртай байна. Хоёр орны харилцааг улам хөгжүүлж, тогтвортой найрсаг ха рилцаагаа хадгалахын тулд ард иргэдийн найрсаг сэтгэл нэн чухал. Миний бие энэ удаагийн айлчлалаараа дамжуулан цаашид ч хоёр орны ард иргэд хоорондын харилцааг улам эрчимтэй хөгжүүлэхийг хүсэж байна.
Одоо Японд сакура цэцэг дэлбээлсэн сайхан улирал ирээд байна. Япон улс, Монгол Улсын найрсаг харилцаа болоод түүний тулгуур болох гурван үзэл санаа нь нэг л өдөр цэцэглээгүй билээ. Энэ удаагийн миний айлчлал Япон, Монгол хоёр орны хоорондын харилцааг идэвхжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж буй хоёр орны ард иргэдэд хаврын дулаан салхийг авчирна хэмээн найдаж байгаагийн хамт “Стратегийн түншлэл”-д хүрэх замд гайхалтай сайхан цэцэг дэлгэрүүлэхэд өөрийн зүгээс бүхий л хүчээ дайчлах болно гэдгээ илэрхийлье.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо АБЭ
.jpg)